Тайваний бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил, ахлах сургуул 3 жил, энгийн их сургуулийн 4 жил байдаг. Харин багш болон хуулийн сургууль нь 5 жил, шүдний эмч 6 жил, анагаахын их сургуулиуд 7 жил гэсэн боловсролын системээр сургалтаа явуулж байна. Түүнээс гадна 2 ба 5 жилийн тусгай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль, 2 ба 4 жилийн сургалттай техникийн сургууль, их сургуулиудад магистр, докторын боловсон хүчин бэлтгэж байна.
Ахлах сургуулийн сургалтын системийг нэгдсэн онол ба ёс суртахууны гүнзгийрүүлсэн сургалттай, мөн техник мэдлэгийн гүнзгийрүүлсэн сургалттай гэж хуваан үздэг байна.
Үүнээс гадна боловсролын бус байгууллага буюу 2-6 насны сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн сургалт нь бага насны хүүхдүүдэд тодорхой чиглэлээр давтлага хичээл ордог. Мөн гэрийн хүмүүжлийг боловсролын нэгэн чухал хэсэг гэж үздэг байна. Тайваньд нийгэмийн боловсролын хувьд "нэгэн насны боловсрол" хэмээх сургалт дэлгэрч газар бүр насанд хүргэгчдэд зориулсан боловсролын сургуулиуд бий болжээ. Харин техник боловсролын тал дээр Тайвань нь бүс нутгийн засаг захиргааны байгууллагын хөдөлмөрийн хорооны дор мэдлэг сургалтын төв болон ард иргэдийн төрөл бүрийн хэлний болон компьютерийн сургалтын төвүүдийг байгуулан ажилладаг байна. Интернетийни хэрэглээ өдрөөс өдөрт өсч байгаа энэ үед сургалтын эдгээр байгууллагууд интернетийн сургалтын ангийг нээн ажиллуулах болжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх сайтаас үзнэ үү :教育部

Эх сурвалж :
維基百科
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw