Монгол улсын бүх түвшний оюутан сурагчдыг (бага, дунд, бүрэн бус дунд, их дээд сургууль) Тайваньд суралцах ажлыг хөгжүүлэх
Тайваний боловсролын солилцооны аялалыг дэмжих
Манай улсаас гадаадад суугаа байгууллага нэгжтэй уялдуулан , улсын Монгол улстай харилцах бодлогыг баримталж,манай улс Монгол улстай хийгдэж байгаа бүх төрлийн боловсролын, сургалтын болон соёлын харилцаанд туслалцаа үзүүлэх, хэрэгжүүлэх
Манай улсын хятад хэлний сургалтын гадаадад дадлага хийх шаарлагыг үндэслэн, Монголын бүх шатны их сургуулийн хятад хэлний хичээлд уялдуулан, хятад хэлний тэнхимийн оюутнуудыг Монголд очиж дадлага хийлгэх
Монгол улсын хятад хэлний боловсролын сургалттай холбоотой мэдээллийг цуглуулж, мэдээ(newsletter) болгон боловсруулж, тогтсон хугацаанд Тайваний холбогдох байгууллагуудад хүргүүлж байх
Хятад хэлний шалгалт (TOP хятад хэлний шалгалтыг олонд таниулах болон интернет шалгалтын аргыг нэвтрүүлэн Хятад хэлний түвшинг тогтоох,хүлээн зөвшөөрүүлэх)
Хятад хэлийг дэлгэрүүлэх (бага сургуулийн, их сургуулийн хятад хэлний хичээл, хятад хэлний шалгалтанд бэлдэх анги болон насанд хүрэгчидэд зориулсан анги)
Бид Монголын "Тайваний боловсролын төв" түүний дотор "Тайваний боловсролын номын сан"-г байгуулсан бөгөөд өөрсдийн улсын төрөл бүрийн номын сангийн загвараар Монгол улсын Улаанбаатар хотод чанартай эрдэм шинжилгээний Хятад хэлний сурах болон өөрөө сурах төв байгуулж байгаагаас гадна, жил бүр холбогдох ном сурах бичиг,медиа төхөөрөмж түүнтэй холбоотой тоног төхөөрөмжийн хангалт хийгдэж цаашдаа Тайвань стандартын боловсролын төв болох юм.
Монголын "Тайванийн боловсролын төв" болон "Тайваний боловсролын номын сан" нь Монгол улсын их сургуулиуд болон Тайваний их сургуулиудын эрдэм шинжилгээний харилцааны хамтын индэр болох болно.
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw