歡迎拜訪
蒙古國政府網站:http://www.pmis.gov.mn/gov_eng.htm
蒙古文化網站:http://www.mgwhw.com/home/
      Монгол улсын хуучин нэр нь Бүгд найрамдах монгол ард улс, БНХАУ-тай урд талаараа Орос улстай хойд талаараа хиллэдэг азийн төв цээжинд оршдог улс юм.Нийслэл нь Улаанбаатар.Монгол улс нь нэг хот, 21 аймагтай ба олон ургальч намын тогтолцоотой , улс төрийн 16 намтай. Монгол нь газар нутаг уудам том, хүн ам багатай, нийт 3,600,000 хүн амтай.
 
Газар зүйн байрлал

Монгол улсын газар нутаг уудам. Зүүн талын өргөргийн 126009 цэгээс баруун хэсгийн 97010 хооронд 2400км. Өглөө нар зүүнээс аажмаар урган гарч ойролцоогоор хоёр цагийн дараа л монголын уудам нутгийг бүгдийг гэрэлтүүлнэ, өмнөөс умард өргөрөгийн 37024 ,ххойноос умард өргөрөгийн 53020, өмнөөс хойд хэсэг хүрэх урт 1700 км.Нийт газар нутгийн хэмжээ1,564,116 км² .
Зүүн азийн дэлхийд хоёрдахь том их газрын улс юм(нэгд Казкастан ордог).Газар нутгийн ихэнх нь уулархаг өндөрлөг газар, далайн түвшнээс дуджаар 1600метрийн өндөрт өргөгдсөн. Баруун хэсгээрээ өндөр өндөр уул нуруудтай бөгөөд түүний дотор Алтайн нуруу баруун хойноос зүүн өмнө зүгт сунагт тогтжээ.
Монгол Хятад 2 улсын найрамдлын оргил нь 4374 метр өндөр ба энэ нь Монголын хамгийн өндөр цэг юм Отгонтэнгэр Уул 3905метр, Агар уул 3738 метр, Шанд уул 2825 метр, Залуучууд уул 2799метр тус тус далайн түвшинээс өргөгджээ.Уул нуруудын дундуур хотгор газар болон жалгатай, нутгийн зүүн хэсэг нь өндөрлөг тэгш газартай, өмнө хэсэг бүх газар нутгийн 1/3-ийг эзлэх говь цөл байдаг. Баруун хэсгээр нуур,цөөрөм ихтэй.
Сэлэнгэ, Орхон, Ховд, Хэрлэн, Завхан зэрэг нь томоохон гол мөрөнд тооцогддог. Хамгийн том давст нуур нь хэмжээгээрээ 3350км2 талбайг эзлэх Увс нуур, хамгийн том цэнгэг уст нуур нь Хөвсгөл, Жиргис, Хар ус, Ачит нуурууд орно.

Монгол улсын нутаг дэвсгэр их газрын дулаан уур амьсгалын бүсд хамрагддаг, темпратурын зөрүү ихтэй, зун нь богино бөгөөд хуурай, өвөл нь урт бөгөөд хүйтэн ба байнга цас ордог, евро-азийн агаарын хүйтэн урсгалтай газар юм.
Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл бөгөөд Орхон голын салаа Туул голын хөвөөнд оршино. Өмнө нь Хүрээ гэж нэрлэдэг байсан бол одоогийн нэр нь улаан өнгийн баатар гэсэн утгатай. Улаанбаатар нь төвд шууд захирагдах хот бөгөөд улс төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв юм.Бүх улсын ихэнх үйлдвэр ААН хотодоо төвлөрсөн бөгөөд нийт бүтээгдэхүүний талаас дээш хувь нь энд үйлдвэрлэдэг.
Савхи, гутал, ноос угаах, нэхмэл, шил, мах махан бүтээгдэхүүн, гурил, машин засвар зэрэг үйлдвэрлэлтэй. Тайбэй, Тяаньжин, Сөүл зэрэг олон хотуудтай харилцаатай байдаг. Улаанбаатар хотын иргэдийн дундаж нас харьцангуй залуухан, 30-аас доош насныхан 70%-ийг эзлэнэ үүгээрээ ч дэлхийн хамгийн залуухан хот юм.
Эдийн засаг
Нүүрс, жонш, вольфром, төмөр,цайр зэрэг ашигт малтмалаар баялаг.Зэс молебдины ордоороо ази тивд хамгийн өндөрт тооцогддог.Нийт газар нутгийн 8.2%-ийг ой эзэлдэг(2004 оны 12 сарын 24-нд байгаль орчны яамнаас мэдээллэсэн).
түүнээс гадна модон эдлэл, цахилгаан эрчим хүч, нэхмэл, оёдол болон уул уурхай.Мал аж ахуй нь эдийн засгийн суурь болсоор ирсэн, голчлон хонь, үхэр, адуу, тэмээг үржүүлдэг. Буудай, хүсний ногоо зэргийг тариална. Хөвсгөл аймаг загас загасан бүтээгдэхүүнтэй.
Эртний нийслэл Хар хорин, Хөвсгөл нуур, Тэрэлж, Өмнө-говь, Дорноговь, Алтайн ангийн хэсэг нь аялал жуулчлалын гол хэсгүүд нь юм.
Монгол эдийн засагаараа нилээд буурай орны тоонд ордог 2006 ДНБ-ээрээ дэлхийд 120т бичигджээ. ОХУ-ын задралаас өмнө Монгол тэдний тусламжийг их хэмжээгээр авч байлаа.
ОХУ задарсны дараа, Монголын аж үйлвэрлэлийн суурь сул дорой, үйлдвэрлэлийн техналоги хоцрогдсон, экологийн байдал их хэмжээгээр сүйдсэн, эзгүй хээр тал ихтэй, барилга байгууламж хүрэлцэхгүй зэрэг асуудалууд гарч ирсэн юм.
Ойрын жилүүдэд монголын эдийн засаг хөгжиж, ДНБ жил бүр ойролцоогоор 6%-иар, 2007 онд 9%-иар өсчээ. Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн хүн амын ядуурлын хэмжээ нь 36%, ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь буурахгүй байсаар байна.
Хятад нь Монголын хамгийн гол худалдааны түнш юм . 2003 оны байдлаар Монголын нийт экспортын 46.6% нь Хятад руу явсан ба Монголын нийт импортын бүтээгдэхүүний 24.4% нь Хятадынх байлаа.Экспортын гол бүтээгдэхүүн нь малын гаралтай бүтээгдэхүүн байсан бол импортын гол бүтээгдэхүүн нь цахилгаан тоног төхөөрөмж, шатах тослох бүтээгдэхүүн, үйлвэрлэлийн түүхий эд болон өдөр тутмын хэрэглээний бараа байсан байна. Газрын тосон бүтээгдэхүүний 80%-аас дээш нь Оросоос орж ирсэн байна.
Монголд хөрөнгө оруулалт хийдэг эсвэл туслалцаа үзүүлдэг орнууд нь ихэнх нь монголтой ойр орших БНХАУ, Япон, Солонгос, Орос зэрэг улсууд байдаг.
 
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw