Ерөнхийд нь авч үзэхэд Тайвань дулаан орон гэж хэлж болно. Өвөл, хаврын улиралд цаг агаар хувирч тогтворгүй байх нь элбэг ч зун,намар харьцангуй нэгэн хэвийн байдаг нь аялал жуулчлалд ихээхэн тохиромжтой. Агаарын дундаж температур 220С, дундажаар хамгийн доод температур нь120С -170С(54-630F) хэтэрдэггүй. Тиймээс эндхийн өвөл та нэвсгэр цагаан цас үзэхгүй ч зарим нэгэн өндөр уулын оройд цас цагаан цэцэг мэт тогтсныг харж болох юм. Хавар зуны улирал солигдох цагт (3-5 сар) хүйтэн дулаан хоёр агаарын мөргөлдөөн ихтэй, зөөлөн бороо үе үе шиврэх бөгөөд энэ үед аялахаар ирвэл шүхрээ заавал авч ирээрэй. Хэдийгээр зөөлөн шиврэх бороо романтик байх ч та лав нойтон хувцастай аялал хийхийг хүсэхгүй л болов уу. Зуны улирал (6-8сар) хааяа нэг далайн Тай хар шуурга болдог учир цаг агаарын урьдчилсан мэдээ харах зайлшгүй шаардлагатай. Намрын цагт буюу 9-11 сарын цаг агаар маш тааламжтай үе юм. Өвлийн улирал 12-2 сарын хооронд үргэлжилдэг ба салхитай сэрүүвтэр байдаг.
 
Эх сурвалж:
交通部觀光局網站 http://taiwan.net.tw/m1.aspx?sNo=0001005
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw