Өнөөдрийн байдлаар Монгол улсад төрийн өмчийн 17 их, дээд сургууль байгаагаас 14 сургууль нь Улаанбаатар хотод байрладаг. Үүнээс гадна суурь боловсрол олгодог болон тусгай мэргэжлийн мөн 10 жилийн системтэй бүрэн дунд боловрол олгодог сургуулиудтай. Статистик судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын оршин суугчдын 4 хүн тутмын 1 нь аль нэг сургуульд сурч байна.
      Монгол улс нь ерөнхий боловролыг үнэгүй олгодог. 1998 оны байдлаар л гэхэд Монгол улсын засгийн газраас боловсролын салбарт 55,6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. 1996 оны байдлаар бичиг үсэггүй хүмүүс нийт хүн амын 10%-ийг эзэлж байв.
      2015-2016 оны байдлаар Монгол улс даяар ерөнхий боловсролын 768 сургуульд нийт 551,953 хүүхэд суралцаж байна. 2016-2017 оны оны хичээлийн жилд их сургуулийн нэгдүгээр курст 21,791 оюутан элсэн оржээ.
      2014-2015 нийт их, дээд сургуулийн оюутны тоо 178,295 байсан байна.2015-2016 оны төгсөгчид 35,889 байсан нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 1.9%-иар буюу 708 оюутнаар буурчээ. Одоогоор их дээд сургуулиудад дээд боловсрол эзэмшихээр нийт 95 гаруй их, дээд сургуулиудад 157,138 гаруй оюутан суралцаж байна.
      Монголын дээд боловсрол олгодог томоохон их, дээд сургуулиудыг дурдвал: МУИС, ТТИС, УБИС, ХААИС болон ЭМШУИС юм. 2016 оны байдлаар Монгол улсад 32 орны нийт 1422 гадаад оюутан бакалавр, магистр болон докторын түвшинд суралцаж байна.
      1995 онд Монголын хувийн их дээд сургуулиудын консерциум гэх төрийн бус байгууллагууд байгуулагдаж байсан бол өнөөдөр нийт 53 гишүүн сургуультайгаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
      2016-2017 оны байдлаар Монгол улс даяар нийт 95 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 17 нь төрийн өмчит их, дээд сургууль, 74 сургууль нь төр бус өмчит болно. Мөн тэдгээрийн 4 сургууль гадаадын их, дээд сургуулийн салбар сургууль байна. Эдгээр сургуулиудаас магадлан итгэмжлэгдсэн 69 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. 2015-2016 оны байдлаар нийт 95 боловсролын байгууллага байгаагаас 91 тарийн болон төрийн бус өмчийн их дээд сургууль, 15 мэргэжил үйлдвэрлэлийн сургууль, түүний дотор 10 дээд боловсролын сургуулиуд байна.
      Төрийн өмчит 17 их, дээд сургуулиуд:МИУС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, Батлан Хамгаалахын их сургууль, ХААИС, Хууль Сахиулахын их сургууль, Тээврийн дээд сургууль, Удирдлагын Академи, Дорнод дээд сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал Технологийн их сургууль, СУИС, Ховд их сургууль, Үндэсний Тагнуулын Академи, ХААИС-Дархан Уул аймаг дах салбар, Улаанбаатарын их сургууль
      Төрийн бус өмчит 74 их дээд сургуулиудаас дурдвал: Санхүү Эдийн засгийн дээд сургууль, Хүмүүнлэгийн Ухааны их сургууль, Их засаг их сургууль, Орхон их сургууль... гэх мэт. Гадаадын их, дээд сургуулийн салбар 4 сургуулиуд:1. Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн УБ дахь салбар (ОХУ, УБ) 2. Дорнод Сибирийн Технологи, удирдлагын их сургуулийн УБ дахь салбар (ОХУ, УБ) 3. Рафлес олон улсын институтын УБ дахь салбар (Сингапур, УБ) 4. Эрхүүгийн Зам харилцааны улсын их сургуулийн УБ дахь салбар (ОХУ, УБ)
 
Монголын их сургуулиудын сайт
Монгол улсын их сургууль (National University of Mongolia)
Монголыг техник технолгийн их сургууль (Mongolian University of Science and Technology)
Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургууль (Mongolia National University of Medical Sciences)
Боловсролын их сургууль (Mongolian National University of Education)
Хөдөө аж ахуйн их сургууль (Mongolian University of Life Sciences)
Улаанбаатар их сургууль (Ulaanbaatar University)
Батлан хамгаалахын их сургууль (Defense University of Mongolia)
Монгол улсын акдеам (Mongolian Academy of Sciences)
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw