Тайвань хэмээх арлын хамгийн чухал тээврийн хэрэгсэл бол төмөр зам ба улсын мэдэлд байх энэхүү том айлыг "Тайванийн төмөр замын удирдах газар" хариуцан ажилладаг. Уг зам нь баруун, хойд, өмнө, зүүн гэсэн үндсэн 4 шугамтай. Холын замын "Zi qiang", "Ying guang" болон "Fu xing" зэрэг галт тэргийн цуваанаас гадна хот хоорондын "Qujian" гал тэрэгний цуваа өдөр тутамд үйлчилдэг.
Харин Тайбэй хотын гол тээврийн хэрэгсэл нь "MRT" буюу метро юм. Хамгийн анх 1996.3.28-ны өдөр "Muzha" метроны шугам тавигдаж байсан бол одоо хэдийнэ дөрвөн гол гурван туслах шугамтай болсон байна.Гаошунь хотын метроны улаан шугам 2008.3.9-ны өдөр ашиглалтанд орж байсан бол улбар шар шугам 2008.9.21-ны өдөр албан ёсоор тээвэрлэлт хийж эхэлсэн байна.
2007.2.1-ны өдөр Taipei-ээс Gaoxiong-ний Zuoying орох Тайваний анхны "Хурдны галт тэрэг" ашиглалтанд орсон юм. Энэхүү "Хурдны галт тэрэг" нь улсын мэдлийн бус хувийн компанийн хөрөнгө оруулалттай маш том цар хүрээтэй төсөл байв. Галт тэрэгний их бие нь Японы системээр, харин төмөр зам нь Европ системээр тус тус тоноглогдсон ба их биеийн тэрэгний технологи нь анх удаа Японоос өөр улсад хэрэглэгдсэн юм. Taipei –ээс(Тайванийн хойд хэсэг) Tainan (Тайваний хамгийн урд хэсэг) ороход ердөө 90 минут л зарцуулагдана. Энэ нь Тайваний хурдны галт тэрэг буюу HRS нь агаарын зорчигч тээврийн компанид томоохон цохилт болсон юм.
Авто зам
Тайваний баруун эргийг дагасан өмнөд хойдыг холбосон "Zhong shan", "Formusa" болон баруун зүүн хэсгийг холбосон хөндлөн хэлбэрийн " Jiang wei shui" гэсэн гурван хурдны замын сүлжээтэй. Үүнээс гадна орон нутгийн зам нь арлыг тор мэт холбосон байдаг бөгөөд маш олон орон нутгийн зорчигч тээврийн компаниуд улс дотроо томоохон хотуудын хооронд тээврийн ажлыг гүйцэтгэж байна. Өмнө нь энэ ажлыг "Тайваний Авто тээврийн компани"дангаар хариуцдаг байжээ.
Холын замын тээвэр нь 1990 оноос эхсэн бөгөөд хувийн компаниуд үнэ хямд, гоёмсог машинаар үйлчилгээ үзүүлэн зах зээлд нэвтрэн орсон нь тухайн үед ноёрхож байсан "Тайваний Авто Тээвэр компани"-ийн байр суурийг эзэлж эхэлсэн юм. Зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд 2001 оноос хувьчлал явагдаж "TATK" нь "Guoguang" зорчигч тээвэр нэртэй болов. Одоогоор авто замын зах зээлд, Тайваны холын авто замын зорчигч тээврийн "Guoguang" болон "Tonglian" ХХК ноёрхлоо тогтоогоод байна.
Агаарын тээвэр
Тайвань "Taoyuan", "Kaohsiung", "Taizhong Qingquan gang" болон "Taipei Songshan" гэх дөрвөн олон улсын нисэх онгоцны буудалтай бөгөөд арал дээрх ихэнх том хотууд болон арлаас гаднах нутагт нисэх онгоцны буудалтай. Тиймээс томоохон хотуудын хооронд байнгын нислэг үйлддэг нь агаарын тээвэр нь маш үйлчлүүлэхэд хялбар тээврийн хэрэгсэл болж чаджээ. Тайваний хамгийн том агаарын тээврийн компани нь одоогоор "China Airlines" , "Eva Airways" юм. Мөн "TransAsia Airways", "Uni Air", "Mandarin Airlines" болон "Daily Air Corporation Lirong" зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Усан тээвэр
Gaoxing, Keelung, Taizhong, Hualian болон Su-ao нь Тайваний томоохон олон улсын усан боомтууд юм. Эдгээрээс гадна 90 оны үед нээгдсэн Тайпэй боомт болон өнө эртний түүхтэй AnPing боомттой. Gaoxing боомт нь дээрхи боомтуудаас хамгийн том нь бөгөөд Тайваний нийт усан тээврийн 60%-иас дээш, мөн чингэлэг (контейнер) тээвэрлэлтийн 75%-иас дээшхи тээвэрлэлт энэ боомтоор дамждаг. Одоогийн байдлаар Тайвань арлаас "PengHu", "Jinmen" арлын хооронд усан онгоц хамгийн гол тээврийн хэрэгсэл болоод байна. Өдөр бүр усан онгоцтой байдаг. "TaiDong Fugang" боомтоос "Lanyu"болон "Lvdao" арал хүрэх усан онгоцны зорчигч тээвэр бас бий. Тайвань арлаас "Jinmen" арал орох усан онгоц "Gaoxing" –аас явдаг хурдан онгоцтой. Харин Тайвань арлаас "Mazu" арал орох усан онгоц Keelung боомтоос явдаг "Tai malun"болон "Hefu kuailun"хурдны онгоцтой. Мөн "Jinmen" арлаас шууд Хятадын Xiamen ордог.
Эх сурвалж :
維基百科
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол