Хүнсний бүтээгдэхүүн махан, сүүн, үр тарианы гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдана.Хөдөө нутагт ногоо маш бага байх ба ихэнхдээ зэрлэг сонгино, зэрлэг гогод, зэрлэг мөөг гэх мэтийг хүсэндээ хэрэглэнэ.Өглөө болон өдрийн цагт сүүтэй цай болон сүүн сүүн бүтээгдэхүүнээр хооллож оройдоо чанасан мах, бууз банш, гурилтай шөл зэрэг махан хоол иднэ. 。
Сүүн бүтээгдэхүүнийг дотор нь хүсний болон уух ундааны гэсэн хоёр том хэсэгт хувааж үзэж болно.Хүнсний бүтээгдэхүүнд: шар тос, цагаан тос, өрөм, хурууд болон тараг зэрэг орно. Түүний дотор шар тос, өрөм нь цагаан идээ дундаас үнэр амт, тэжээллэг байдлаараа тэргүүлдэг юм.
Өрмийг хийхдээ: шинэ сүүгээ хувинд хийж нэгээс хоёр хонуулсны дараа сүүний дээр тогтсон царцмагийг хэлэх бөгөөд үүнийг түүхий сүүний өрөм гэдэг.Харин өөр нэг арга бол сүүгээ хөөрүүлэн саванд хийж тавихад тодорхой хугацааны дараа сүүний дээр тогтох царцмагийг болсон сүүний өрөм гэдэг.Болсон сүүний өрмөөр зөөхий хийдэг.
Монгол ундаа нь сүүтэй цай, айраг, шимийн архи буюу цагааны архи гэсэн гурван төрөлтэй.Сүүтэй цай: хамгийн гол ундаа өдрийн гурван хоолонд заавал байх зүйл, мөн зочиндоо заавал хийж өгөх ундаа юм.
Хийх арга: дугуй булантай цайг усаа улаавтар болтол нь буцалгасны дараа сүү (үхэр, хонь,тэмээ) 6:1-ийн харицаагаар хийж буцалсны дараа давс хийгээд бэлэн болно. Сүүтэй цай нь маш тэжээллэг бөгөөд толгой сэргээх, хоолны дуршил сайжруулах, хоол боловсруулалтыг сайжруулах болон цангааг тайлах сайн тайлдаг.
Цагааны архи мөн монгол архи гэж нэрлэдэг.Зун намрын цагт эссэн хонь, гүү болон үхрийн сүүг нэрж хийдэг градус өндөр биш исгэлүүн үнэртэй архи юм. Исгэлэн үнэртэй гүүний сүүн архийг айраг гэнэ.Шинэ саасан гүүний саамыг хөхүүрт(үхрийн ширээр хийсэн уут) хийж нар тусах газар өлгөж өдөр бүр тусгай бүлүүр гэх модоор тогтсон тоогоор бүлэн аажимаар исэж өнгө нь бүдэг цайвар амт нь исгэлүүн болоход ууж болно.
зочиндоо өгөх ундаа юм. Уг ундаа ходоодны шархлаа, уушигны сүрье зэрэг өвчнийг анагаах удистай.
Үхэр, хонь, тэмээ, адуу, ямаа, тарвага зэргийн махыг монголчууд хүсэндээ хэрэглэдэг. Махан хоол хийх арга хэд хэд байдаг хамгийн түгээмэл нь бүхэл хоол буюу чанасан мах, хорхого буюу чулуугаар шарсан бүтэн хонь, хонины ууц, өвчүүг тусд нь чанадаг.
Хониний ууц болон өвчүү нь хүндэтгэлийн хоолонд орох тул хийх арга болон идэх арга нь өөрийн гэсэн ёстой, уг идээг томоохон баяр ёслолын үер иддэг. Шашин шүтлэгийн улмаас монголчууд урьд өмнө загас иддэггүй байсан бол одоо загас идэх нь элбэг үзэгдэл болжээ.
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол