Эрт дээр үеийн монголчууд бөөгийн шашинтай байв.Бөөгийн шашин тэнгэрийг шүтэх ба дэлхийг : дээд ертөнц диваажин буюу бурханы байрдах газар, дунд ертөнц газар-хүний байх газар, доод ертөнц буюу ад чөтгөрийн газар гэж гурав хувааж үздэг.
Төвдөөс орж ирсэн шарын шашин нь шар өнгийн малгай өмсдөг байснаас уг нэрийг өгчээ. Юань улсын үеийн Монголын язгууртнууд шүтэж байсан Төвдийн түгээсэн ламы шашныг (шар өмсгөлтний урсгал буюу шарын шашин) дээд хүрээнийхэн дэлгэрүүлж байсан боловч ард түмний дийлэнх нь бөөгийн шашиныг шүтсээр байв. Юань улсын сүүл үед улааны урсгал өдөр ирэх тусам дотроо ялзарч байв.
14-р зууны төгсгөл үед буддын шашин дотроо зөрчилтэй байсан тэр үед Төвдийн хамжлагын эздийн дэмжлгийн дор Зонхов буддын шашинд дахин нэгэн урсгал гэлэгпа урсгалыг дэлгэрүүлэв. Энэ урсгалын хан шар хувцас малгай өмсдөг байсан учир шарын шашин хэмээжээ.
Шарын шашин байгуулагдсныхаа дараахан, засгийн газарт нөлөөлөл үзүүлж чадахгүй байснаас гадна бусад шашины урсгалын дарамт шахалтанд өртөж байв. Шарын шашин нь Төвдөд бат зогсохын тулд мөн Төвдийн ноёрхолыг авахын тулд Зонховын шавь нар бусад үндэстний ноёрхогчдоос улс төр, эдийн засаг болон цэргийн тал дээр дэмжлэг авахын тулд зүтгэж байсан ба тэр дундаа Мин улс болон Монголын феодалын эздийн дэмжлэгийг илүүд үзэж байсан юм.
Шарын шашин товчхондоо ийм түүхтэй монголд дэлгэрчээ.Шарын шашин дэлгэрсэнээр монгол үндэстэн нийгэм, улс төр, эдийн засаг болон үзэл бодлын соёлд маш их нөлөө үзүүлсэн юм.
Монголын феодалууд ламын шашныг өөрсдийн үзэл бодлын хэрэглүүр зэвсэг болгож байсан учраас тэдний сүм дуганыг өргөжүүлэн бэхжүүлж, өндөр хэмжээний итгэлийг өгч, тал бүрийн онцгой эрх олгож байв.Энэ нь лам нарыг нийгмийн хүчирхэг нөлөөтэй хэсэг болгож эхэлсэн ба аажмаар тэд улс төрд оролцох болов.
Феодалын эзэд ламд үнэнч гэдгээ харуулахыг тулд өөрийн газар, мал, мөнгө зэргээ тэдэнд өгч байсан байна. Түүнээс гадна феодалууд ,лам нарыг татвар, цэргийн гэх албуудаас чөлөөлжээ. Иймээс лам нарын эзлэх сүм хийд, газар нутаг, лам хүний тоо зэрэг улам бүр ихсэж аажмаар шинэ феодал бий болов.
Шарын шашин монгол хүний үзэл бодол амьдралд завсар зайгүй орж ирсэн байв.Монголчуудын өдөр тутмын амьдрал , нас барах, хурим хийх, зэрэгт лам нар заавал ном уншина, түүнчлэн ядуу зүдүү нүүдэлчид идэх хоолоо хасан байж бүх насаараа хураасан зүйлийнхээ бараг ихэнхийг нь лам нарт өгч бурхан бодисатвад үнэнч гэдгээ харуулан бурханы ивээлд орж зовлогийн далайг гаталж, үхсний дараа диваажинд очин, ирэх төрөлдөө аз жаргалыг олно хэмээн итгэнэ.
 
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw