Тайваний ард иргэд шашин шүтлэгийн хувьд харьцангуй олон төрлийг хүлээж авсан гэж хэлж болно. Түүнээс гадна засгийн газар шашинтайгаа салангид байдаг. Будда, Бумба (Бомбо)-ын шашин нь өөрсдийн тодорхой тооны "дагалдагч"-тай байдаг. Тиймээс энэ хоёр төрлийн шашинг ард түмний шашин гэж хэлж болох юм. Харин бусад шашны хувьд хэдийгээр тийм ч их нийтлэг биш ч өөрсдийн гэсэн шүтэн дагалдагчтай. Тухайлбал: Христ, Католик, Муслман,Таосизм шашин түүнээс гадна "Xinxing", "Qigong Famen" зэрэг Тайваний газар бүрт түгсэн бөгөөд итгэгч нар холбогдох үйл ажиллагаа, хөдөлгөөнийг байнга зохион байгуулдаг. Ихэнх хүмүүс "Mazu", "Tudigong(шудрага ёсыг эрхэмлэгч)", "Chenghuang(амар амгаланг авчрагч)", "Kongzi"зэргийн шүтнэ. Одоогоор Тайваньд будда, бумба,гүүш буюу кунзын сургааль маш өргөн тархаж чадсан ба тэд бүгд нийлэн нэгэн бүхэл болсон байна, сүм хийдэд хэдийгээр өөр өөр урсгалын бурхад ч гэлээ хамт байх нь элбэг. Христын шашиныг уугуул иргэд шүтэх нь их.Тайваний нийгэм соёлд шашин маш том байр суурийг эзлэдэг. Жишээлбэл: бэлгийн тооллын шиний 6-ны өдөр "Sanxia zushi miao", "Qingshui yanchen jidian" , 3 сарын 23 нд "Mazu" , 5 сарын 10 нд "Donggang wang chuanjie" , 7 сарын 15 "Zhongyuanjie" буюу сүнсний баяр гэх мэтийн олон нийтийг хамарсан шашны баярууд болон 2-3 хоног зарим нь түүнээс ч удаан үргэлжилдэг.
Эх сурвалж :
維基百科
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол