Хятадын ард түмний хоол хүнс нь урт удаан жилийн үүх түүхтэй, хэдэн мянган жилийн хоол хийх арга, ур ухаан, туршлагыг хуримтлуулсан, өнгө, үнэр, атм үзэмжийг эрхэмлэдэг, энгийн зүйлсээр уран нарийн хоол хүнсийг хийж чаддаг учраас дэлхий даяар алдаршиж, дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсэн билээ. Харин Тайвань элбэг дэлбэг нөхцөлийн дор Хятадын газар бүрийн хоолны урлагийг нийлүүлж, хоолны хэв маягийг нэвтрүүлснээс гадна уламжлалт аргыг өөрчлөн шинийг бүтээж, Тайваньд ирсэн жуулчид, гадаад оюутан залуус төдийгүй ямар ч "цамаан" хүний сэтгэлд нь нийцэх амттай хоолыг бүтээжээ. Тайваний хоол хүнс нь Тайваний соёлд томоохон байр суурь эзлэдэг. Тухайлбал:Тайвань, Kэжиа, Чуан, Япон, Солонгос маягийн хоолноос гадна аахар шаахар "амны зугаа" , газар газрын онцлог бүхий хоол хүнс зэрэг нь үнэхээр элбэг дэлбэг идээ будаатайг харуулаад зогсохгүй, Тайванийг "Амттаны Вант Улс" хэмээн хэрлэсэн нь санаандгүй өгөөгүй нэр гэдгийн баталгаа гэлтэй .
 
Эх сурвалж :
交通部觀光局網站

尋找台灣美食,請拜訪以下網站:
台灣美食網
台灣美食生活網
Christabelle的藝想世界
食尚玩家
咕嚕美食網
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw