Тайвань хүн ам ихтэй газар нутаг багатай билээ. Газар нутгий хэмжээ: 35,915 км2, 23 сая гаруй хүн амтай, ихэнх Тайвань айлууд орон сууцанд амьдардаг, хүн амын нягтаршил багатай сум, тосгоноор хувийн болон энгийн байшин барилгатай.
Оюутанууд суралцахаар ирэхдээ оюутны дотуур байранд амьдардаг. Тайваний ихэнх их, дээд сургуулийн дотуур байр дунджаар 1 улиралд 20,000-30,000 NTD байх ба гадуур байрлахаар бол дунджаар 1 сарын 5000-8000 NTD байдаг. Үүнээс гадна Тайвань гадны болон дотоодын жуулчид их байдагтай холбогдон маш олон зочид буудалтай байх бөгөөд энэ нь зөвхөн хот газар гэлтгүй сум, хөдөө тосгон, тэр ч байтугай өндөр уултай хэсэгт ч олддогоороо давуу талтай юм.
Үйлчлүүлэгчдээс хамааран олон улсын стандартын өндөр зэрэглэлийн зочид буудлаас эхлэн энгийн амрах өрөө хүртэлх бүх зэрэглэлийн, орчин нь тохилог цэвэрхэн буудалтай. Зарим буудлууд аялалын хөтөлбөртэй байдаг нь тухайн зочин маань буудлласан газраа үзэж сонирхох боломжийг олгож байгаа юм.
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол