朝勒蒙Miss Tsolmon Baasan
Мин чуаны оюутнууд сагсан бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байранд оров.
2009 оны 11 сарын 29-ны өдөр буюу Монгол улс тунхагласны баярын өдрийг тэмдэглэн Тайваньд суралцаж буй Монгол оюутнуудын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн болон манай сургуулын эрэгтэй баг 1-р байранд, эмэгтэй баг 2-р байранд орж нийлбэр оноогоор бусад багуудаасаа илт давуу түрүүлж хөгжөөн дэмжсэн ангийн нөхдийнхөө итгэлийг алдалгүй сургуулийнхаа нэр хүндийг өндөрт гаргасан бахархууштай үйл явдал болсон билээ. 1-р байранд орсон манай сургуулын багийн тамирчдад тайваньд сууж буй монгол улсын төлөөлөгчийн газраас цааш цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэж мөнгөн шагнал гардуулав.
Улс тунхагласны баярын өдрөөр Мин чуан-ы Монгол оюутнууд багш нартайгаа үдийн зоог барив.
2009 оны 11 сарын 26-ны өдөр буюу Монгол улс тунхагласны баярын өдрөөр Мин чуаны их сургуульд сурдаг Монгол оюутнууд багш нартайгаа уламжлал ёсоор 2дахь удаагаа халуун дулаан уур амьсгал дунд үдийн зоог барин эх орныхоо талаар багш нардаа танилцуулан дурсгалын зураг татуулан нэгэн өдрийг дурсамжтай өнгөрөөлөө.
Чингис хааны тахилгын өдөр
Төвд Монголын хорооноос Билгийн тооллоор жил бүрийн 3-р сарын 21-ны өдөр Чингис хааны тахилгын өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг ба Ерөнхийлөгч тус хорооны даргыг тус баярын гол тахилчаар томилдог. Энэхүү баярт 5 Юан /Yuan / болон бусад албан байгууллагуудын төлөөлөгчид оролцон ёслол төгөлдөр тэмдэглэдэглэн өнгөрөөдөг байна.Түүнчлэн Тайваньд сурч буй Монгол угсааны оюутан залуусыг урьж хоолонд оруулан усан спа зэрэг ая тухтай байлгах бүхий л зүйлийг зохион байгуулдаг байна.
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол