清格爾Mr. Tsengel Ulziiduuren
Минь Чуаний Их Сургуулийн Хятад хэлний
тэнхимийн 4-р ангийн оюутан Ө.Цэнгэл
Сайн байцгаана уу? Намайг Ө.Цэнгэл гэдэг.Би Тайваний Минь Чуаний Их Сургуульд Монгол Улсын Их Сургуулиас оюyтан солилцооны хөтөлбөрөөр 1 хичээлийн хугацаатай ирсэн.
Би Минь Чуаний Их Сургуульд ирснээр их зүйлийг сурсан. Анх ирсэн үеэс л энэ сургууль маш их таалагдсан. Багш, оюутан, сургуулийн албан хаагч нар маш эелдэг тусархаг сайн ханддаг.
Техник технологи, компьютерийг өдөр тутмын хичээлд маш өргөн оролцуулдаг. Анги танхим их цэвэрхэн тохилог, интернэтийн шугам анги болгонд байдаг ба энэ бидэнд сайн сурахад их нөлөөлдөг.
Багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадвар их өндөр түвшинд бэлтгэгдсэнээс гадна оюутан бүрийн хүсэл эрмэлзэлд тулгуурлаж хичээлээ удирддаг.
Манай Их Сургууль нь Тайваний Таоюань хотод байрладаг ба уулан дээр байдаг учраас маш цэвэр агаартай байдаг. Үүнээс гадна биеийн тамир спортын 2 ордон, 3 хоолны газар, дэлгүүр, номын сан гэх мэт 11 хичээл ба оюутны байртай. Номын сан бол Их Сургуулиудын маш чухал хэсгүүдийн нэг байдаг. Тийм ч учраас манай сургуулийн номын сан маш баялаг арвин номтойгоос гадна тохилог нам гүм хичээл хийхэд хамгийн тохиромжтой газар байдаг.
Минь Чуаний Их Сургууль нь дэг журмыг оюутнууддаа сайн сахиулж чаддагаараа Тайваний Их Сургуулиуд дунд их алдартай. Үүнээс гадна сургуулийн эргэн тойронд архи тамхи зардаггүй ба энэ нь оюутнуудад эрүүл орчинд сайн суралцахад сайнаар тус болдог.
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол