戴聖奇Mr. Sanchir Dalkhsuren
Тайван болон "Мин Чуан" Их Сургуулын оюутны амьдрал миний нүдээр...

Ойролцоох өндөр байшин дээрхи цахилгаан самбар өглөөний 7:00 цаг +30 градус –г заана, Ахмадууд, өндөр настангууд аль хэдийнээ эрүүл мэнддээ анхааран гадаах сааданд дасгал, гимнастик хийцгээнэ, ойрхон байрлах хүнсний зах өглөөний худалдаандаа бэлтгэн бараа, ногоогоо дэлгэж эхэлнэ, эхний пар хичээлтэй оюутнууд сэрж, над шиг унтаагүй зарим нь өглөөний ундаа ууж цагаа хүлээн интернэтээс зарим нэг мэдээлэл гарчиглан сууна...
Энэ бол Тайваны Мин Чуаны Их Сургуулын Жихэ оюутны дотуур байранд амьдрах миний жирийн нэг намрын налгар сайхан, ихийг хийх эрч хүчээр дүүрэн өдрүүдийн нэг. Энд суралцана гэдэг надад яг үнэндээ амралтын газар амарж буй мэт санагддаг, хүн болгоний мэндлэх эелдэг харилцаа, ямар нэг асуудал байвал мэдэгдээрэй гэх байрны захирагч, хичээлийн цаг боллоо гэж хаалга тогших найзууд гээд л маш амар тайван сэтгэл зовинох зүйлс тун бага байдал.
Гэхдээ энэ нь хичээл чанаргүй муу заадаг гэсэн үг биш бөгөөд хичээл дээр болон шалгалт шүүлгийн үеэр харин ч нэг завгүй сурагч болно доо. Хичээлийн талаар болон ерөнхий шаардлага сайн тавих бөгөөд тэднийг дагахгүй бол тийм ч сайн зүйл болохгүй ба ер н тийм ч сүртэй хэцүү зүйл шаардаад байдгүй . Шууд хэлхэд оюутны амжилттай суралцах зорилгод нийцэх, хичээл сургалтанд саад болох зүйлгүй амар тайван орчинг





бүрдүүлж чадсан газар гэж хэлж болох байх. Ийм орчинд мэдээж амжилттай сурах эсэх нь таниас өөрөөс 99% шалтгаалах боловуу гэж би бодож байна.
Мөн чөлөөт цагаа зөвөөр, өөрт хэрэгтэйгээр өнгрөөх боломжыг маш сайн хангаж өгсөн нь эндхийн олон сонирхолтой клубу, дугуйлангууд болон спорт талбай, фитнесс заал гэх зэргээс харагддаг.
Хоолний хувьд таны хаанаас ирсэн, юунд дуртай, юу иддэггүй гэх мэт тал дээр санаа зоволтгүй бөгөөд зөвхөн өөрөө байгаа газрыг олж очих нь л гол юм. Мэдэхгүй бол тааралдах хамгийн эхний хүнээсээ (эмэгтэй бол бүр сайн) асуухад танд дуртай туслах бөгөөд тэд бараг л бүгд тэнд гээд заагаад өгхүйц англи хэлний мэдлэгтэй байна гэж бодож байна.
Хоолний хувьд таны хаанаас ирсэн, юунд дуртай, юу иддэггүй гэх мэт тал дээр санаа зоволтгүй бөгөөд зөвхөн өөрөө байгаа газрыг олж очих нь л гол юм. Мэдэхгүй бол тааралдах хамгийн эхний хүнээсээ (эмэгтэй бол бүр сайн) асуухад танд дуртай туслах бөгөөд тэд бараг л бүгд тэнд гээд заагаад өгхүйц англи хэлний мэдлэгтэй байна гэж бодож байна.
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw