Сургуулийн танилцуулга
Үндэсний Жун Шаний их сургууль нь Гау Сиун хотын Гу Шань дүүргийн Лиан Хай замын Си Зи Вань үзэсгэлэнт газар байрладаг зүүн хэсгээрээ Шөү уул , хойд хэсгээрээ Чай уул , баруун хэсэгт нь Тайвань суваг, өмнөд хэсгээрээ Гау Сиуны боомттой маш сайхан байрладаг, англи нэр нь NSYSU, өвөг дээдэс нь 1924 онд Үндэсний Гуан Дуны их сургууль шинэээр зохион байгуулалттайгаар байгуулагдаж 1949 онд ардын засгийн газар тарж Тайваньд ирсний дараа дээд
боловсролын шаардлагад нийцүүлж 1980 онд Үндэсний Жун Шаний их сургууль анхлан байгуулагдаж Жун Шань ноёнтны төрсөн өдөр болох 11 сарын 12 ныг тус сургуулийн баяр болгосон. Үндэсний Жун Шаний их сургууль Тайваньд нэр хүнд олсон төдийгүй Үндэсний Тайваний их сургууль , Цин Хуа их сургууль, Чин Куны их сургуулиуд нь боловсролын яамны судалгааны чиглэлээрээ онцлох сургууль болж Азийн анхны ISO9002 сертефикат болон дэлхийн анхны ISO14001 төрлийн сертефикаттай сургууль болсон.
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Үндэсний Жун Шаний их сургууль нь өргөн сургуулийн хүрээтэй, маш боловсронгуй бүрэн гүйцэд тоног төхөөрөмж хэрэгсэлтэй: үйл ажиллагааны төв , 6 давхар хичээлийн барилга , хичээлийн дараа гол үйл ажиллагаанууд явагддаг газар, шуудан , үсчин , их дэлгүүр , номын дэлгүүр, талбай, кафе зэрэг үйлчилгээний газартай бөгөөд төрөл бүхийн нийгмийн үйл ажиллагаанд зориулсан оффисууд болох: биеийн тамирын заал, давхар болгон хөгжмийн танхим, ширээний теннесний танхим, тоног төхөөрөмжний өрөө, урлагийн зал, биеийн тамирын оффис болон нэгтгэсэн залтай, И Сианий музей: Гу Шаниар нэрлэгдсэн том хэлбэрийн үдэшлэгийн талбайтай, өмнө нь томоохон тоглолт бэлтгэл, хүлээн авалт зэргийг зохион байгуулж байсан. Үүнээс гадна тус сургуульд маш олон тэтгэлгийг санал болгож байгаа. Үүнд:
Сар болгоны степинт болон амьдралын зардал өгөх мөн олон улсын хэрэг эрхлэх газраас гадаад оюутны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгуулга байгуулж тогтсон хугацаанд үйл ажиллагаа зохиохоос гадна гадаад оюутны амьдрал болон Тайваний амьдралд дасахад тусалж мөн даатгал , зөвөлгөө өгөх зэрэг зүйлүүдэд тусалж оюутныг тайван баяр баясгалантай гадаадад сургах амьдралаар хангаж өгдөг.
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: zul
Улс: Монгол
E-mail:flowerzul@gmail.com
Миний бие Түмэнжаргал овогтой Зулцэцэг нь 2009 оны 9 сараас эхлэн Тайваны Sun Yat Sen их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Нийгэм судлалын чиглэлээр магистрт суралцан 2011 оны 6-н сард магистрын зэргээр хамгаалах гэж буй төгсөх курсийн оюутан болно. Тайваны Sun Yat Sen их сургуульд одоогийн байдлаар 1 жил гаран суралцах хугацаанд мэргэжилээ дээшлүүлэх төдийгүй Тайваны соёл, боловсрол, өдөр тутмын амьдралаас маш олон зүйлсийг мэдэж танилцаж байна. Би Хятад хэл дээр хичээлээ үздэг болохоор маш олон Тайвань найзуудтай болсон төдийгүй. Тэнхимийн багш буюу ангийнхан хоорондын харилцаа их чөлөөтэй, сургалт чөлөөт цагийн ялгааг гаргаж чаддаг нь надад маш их таалагддаг.
Миний бодлоор тайваны боловсролын чанар нэлээд сайн санагддаг. Учир нь Тайвань багш нарын дийлэнх нь Европ, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан багш нар байдаг. Хичээлийн хувьд багш нараас оюутнуудад өгч буй үүрэг даалгавар ихтэй. Би тэнхимдээ 2-хон гадаад оюутны нэг боловч багш нарын өгдөг үүрэг даалгавар эдлэх эрх үүрэг Тайван оюутнуудтай ижил байдаг. Энэ нь нэг талаараа ачаалал ихтэй хүнд юм шиг боловч миний хувьд сурч мэдэх, өөрийгөө дайчлах, хөгжүүлэх тал дээр илүү их боломж нээгддэг төдийгүй оюутнууд хичээл хийх орчин нөхцлийг маш сайн бүрдүүлсэн санагддаг
Манай сургуулийн хувьд далайн эргийн хажууд байгалийн үзэсгэлэнт газар оршдог. Би оюутны байрны цонхоороо өглөө оройд далайг харах их дуртай. Номын сан, биеийн тамирын талбай болон бассейн бүхий оюутнуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй хөгжилтэйгээр өнгөрөөх газрууд ихтэй . Манай сургууль сармагчингаараа нэлээн алдартай шүү. Хичээлдээ явж байхад эсвэл байрны өмнө сармагчинтай таарах тохиолдол их байдаг.
Тайван улс цаг агаарын хувьд нэлээн халуун чийглэг. Мөн хоолний хувьд чихэрлэг амттай байдаг. Гэхдээ Монгол хүн орчиндоо амархан дасчихдаг юм билээ
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Anita Tsai
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар
Хаяг: 70 Lien-Hai Rd. , Kaohsiung 80424 , Taiwan , R.O.C.
Утас: +886-7-5252000 #2242
факс: +886-7-5252240
E-mail: ia_degree@staff.nsysu.edu.tww
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестрын элсэлт:
02/01 ~03/30
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол