Сургуулийн нэр
臺北醫學大學
Taipei Medical University
Тайбейгийн анагаахын их сургууль
http://io.tmu.edu.tw
Сургуулийн танилцуулга
Тайбэйгийн Анагаахын Их Сургууль нь Тайваны тэргүүлэх анагаах ухааны сургуулиудын нэг бөгөөд олон улсын оюутнуудад тэтгэлэг өргөнөөр олгодог сургууль юм. Тайбэй хотын Син И дүүрэг буюу , Тайбэй 101 , Тайбэйгийн Олон Улсын Үзэсгэлэнгийн Танхим, худалдааны төвүүд болон таван одтой зочид буудлуудтай ойрхон байрладаг. Одоо анагаах ухаан, шүдний эмчилгээ, эм зүй, эмийн ургамал судлал, сувилахуйн ухаан, олон нийтийн эрүүл мэнд, шим тэжээл судлал, анагаах технологи, хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан, амьсгалын засал, гэмтэл согогоос сэргийлэн хянах, анагаахын мэдээлэл зүй, эрүүл мэндийн удирдлага, анагаахын материал ,тоног төхөөрөмж зэрэг 12 тэнхим болон 14 институттай. Бүх магистр, докторын анги англи хэл дээр хичээл ордог. Үүнээс гадна хятад хэл дээр суралцах боломжтой. Баклаврын хичээл хятад хэл дээр заагддаг. Тус сургууль нь хүмүүнлэг бөгөөд энэрэнгүй боловсролтой эмч мэргэжилтэн бэлтгэн хүмүүжүүлэх зорилтыг гол зорилгоо болгон ажилладаг. 3000 орчим ортой 3 эмнэлэгтэй бөгөөд эмч нар клиникийн судалгаа шинжилгээг өндөр төвшний тоног төхөөрөмж болон баялаг нөөц бүхий орчин нөхцөлд хийх боломжтой. Манай чадварлаг гадаад багш нартай бөгөөд түүнчлэн 120 гаруй их дээд сургуулиудтай эмчилгээний тоног төхөөрөмж солилцон хамтран ажилдаг. Ойрын жилүүдэд Тайбэйгийн Анагаахын Их Сургууль нь ногоон их сургуулийн үлгэр жишээ болсон.
Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч сургуулиудын төвшинд ойртож, Азийн томоохон анагаахын сургуулийн нэг болсон.
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Олон улсын оюутны холбогдох байгууллага: Гадаад оюутны хэрэг эрхлэх хэлтэс. email:iss@tmu.edu.tw, Tel:+886-2-27361661 #2690 or 2698, Fax:+886-2-23772956 Хариу зөвөлгөө тэтгэлгийн өргөдөл сургуульд орох , онгоц тосох , дотуур байр төлөвлөлт/олон улсын оюутан баталгаатай дотуур байртай /, бүртгэл, эрүүл мэндийн үзлэг, ARC өргөдөл , банканд данс нээлгэх , гар утасны дугаар авах , хэрэглээний зүйл худалдаж авах , даатгал , гэнэтийн осол болон ердийн эмчийн үзлэг , олон улсын оюутны үйл ажиллагаа зохион байгуулах зэргийг хариуцдаг.
Тус сургуулийн олон улсын оюутны тэтгэлэг NTD110,000~560,000 жилд
Жижиг сажиг төлбөр NTD 55,000~140,000
Амьдралын зардал сард NTD 10,000
Сургуулийн дотуур байр семестрт 10,000~43,000
Сургуулиас гадуур байр хөлслөх 6,000~11,000
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр:Khandregzen Dorjsuren
Улс: Монгол
E-mail:d_khanda@yahoo.com
Тайваньд сурсан миний сэтгэгдэл Тайвань улс нь боловсрол , эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанараар дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Засгийн Газар нь улс, хувийн их сургуулиуддаа гадаад оюутан сургахад маш их дэмжлэг үзүүлдэг нь олон залуучууд, оюутнуудын сонирхлыг татдаг нь дамжиггүй юм.
Миний бие анх тус улсад 2009 оны намар Тайпейн Анагаах Ухааны Их Сургуулийн (ТАУИС) мастерын хөтөлбөрт суралцахаар хөл тависан билээ. Анх нэгэн найз маань тус сургуулийн цахим хуудасны хаягийг надад өгч санал болгож буй хөтөлбөрүүдтэй нь танилцахыг зөвлөсний дагуу тус хуудас руу орж үзэхэд хэд хэдэн сонирхолтой сургалт байсны нэг нь эрүүл мэндийн удирдлагын мастерын хөтөлбөр байв. 2 жилийн хугацаатай тус сургалтын бүх хичээл англи хэл дээр явагдах бөгөөд тодорхой шаардлага хангасан тохиолдолд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсний дагуу өөрийн материалаа бүрдүүлэн явуулсан юм. Ингээд 2009 оны 6-р сард ТАУИС-т суралцахыг урисан захидал ирсэнээр Тайвань улстай танилцах аялал минь эхэлсэн билээ.
Тавин жилийн түүхтэй Тайпейн Анагаах Ухааны Их Сургууль нь өөрийн орондоо анагаахын чиглэлийн сургуулиудын дунд эхний гуравт жагсдаг бөгөөд нийт 6000 гаруй оюутантай, 7 сургуультай ба анх удаа англи хэл дээр явуулж буй эрүүл мэндийн удирдлагын мастерын хөтөлбөрт нь сурахаар ирсэн бидний 9 хүнийг халуун дотноор угтан авсан юм.Анхны монгол оюутан нь болсон миний хувьд хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл нь Тайванийн бахархал болсон, дэлхийд өндрөөрөө хоёрт ордог 101 давхар барилгын ойр байрлах сурах орчин сайтай, эмх цэгцтэй тохижуулсан сургуулийн хотхон байснаас гадна хүмүүсийнх нь тусламтгай найрсаг харьцаа, юмыг цаг хугацаанд нь ягштал хийх ажилсаг зан чанар байлаа. Хичээлийн шинэ жил эхлэхэд бүх оюутнуудад тухайн хичээлийн жилийн төлөвлөгөөг танилцуулах ба энэ дагуу олон сонирхолтой арга хэмжээ явагддагийн нэг нь олон улсын өдөрлөг бөгөөд гадаад оюутнууд өөрийн орны талаар үзэсгэлэн гарган сурталчилж үндэсний хоолоо хийж дайлах боломжтой юм. Оюутнууд хичээл сонголтоо хийхээс өмнө нэг долоо хоногийн туршид хүссэн хичээлдээ сууж тухайн хичээлийг сонгох үгүйгээ шийддэг нь миний хувьд бас нэгэн шинэлэг зүйл байсан билээ. Тайванийн шилдэг эрдэмтэн багш нараас олж авсан арвин мэдлэг туршлага минь миний цаашдын ажил үйлсэд маш их нэмэр болох нь эргэлзээгүй бөгөөд олон олон монгол оюутнууд манай сургуульд ирж суралцана гэдэгт итгэл дүүрэн байна.
Д. Хандрэгзэн
Хүний их эмч
Д. Хандрэгзэн
Хүний их эмч
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Jewel Chu
Албан тушаал: Олон улсын оюутан хариуцсан хэсгийн програм хариуцсан менежер
Хаяг: 250 Wuxing St. Taipei 11031 Taiwan R.O.C.
Утас: +886 2 2736-1661 #2690 or 2698
Факс: +886 2 23772956
E-mail: iss@tmu.edu.tw
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт:
12/01 ~04/08
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол