Сургуулийн танилцуулга
Уг сургуулийн анги болон дотуур байр нь эйр кондейшн болон утасгүй интернеттэй. Үүнээс гадна мэргэжлийн бие бялдардуулах өрөө болон биллиарын өрөө, ширээний теннисний өрөө , хөгжмийн өрөө болон олон улсын стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбайтай /цөөн мэргэжлийн сургуулиудад байдаг/. Сургууль нь эргэн тойрондоо дэлгүүр үйлчилгээний газруудаар хүрээлэгдэн байрладаг болохоор амьдрахад хялбар байдаг. Мэдээллийн газраас гадна тэнхим болгон өөрийн мэдээллийн ангитай , дотуур байр болгон интернетэйгээс гадна боловсролын хөгжлийн төв нь интернетээр хичээлээ явуулж сурагчийн чөлөөт цагийг үр дүнтэйгээр өнгөөрөхөд дэмжлэг үзүүлдэг. Тус сургууль дараах салбаруудад оюутан элсүүлдэг. Үүнд: бизнесийн удирдлага, үйлдвэрийн инженер болон удирдлага, маркетинг болон борлуулалтын менежмент, аялал жуулчлал болон амралт чөлөөт цагийн менежмент , мэдээллийн удирдлага, олон улсын худалдаа хүний нөөцийн менежмент, зоогийн газрын удирдлага, нягтлан бодогч, санхүү, мэдээллийн технологи, санхүүгийн хууль, хэрэглээний хятад хэл, хэрэглээний англи хэл гэсэн 13 салбарт авч байна.
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Оюутан элсүүлэх хэлтэс нь оюутан элсүүлэхээс өмнөх бүх хэргийг хариуцан ажилладаг.
Олон улсын хэрэг эрхлэх газар Тайваньд ирэхэд нь тусалж сургууль дотор сургуулийн мэдээлэл өгөх байгууллагатай холбож өгөхөд тусалдаг.
Сурч амьдрахад сургуулиас тусалдаг
Сургалтын албанаас хичээлтэй холбоотой мэдээлэл үйлчилгээ өгдөг.
Гадаад оюутны тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх
Гадаад оюутан ажиллах талаар шийдвэрлэх
Баяр , уулзалт , үйл ажиллагааг шийдвэрлэх
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Huixuan Shen
Улс: Хятад
E-mail:huixuanshx@yahoo.com.tw Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрч нэг семестер дууссан. Энэ нэг семестэрт сурч амьдарсан хугацааг 4н үгээр тайлбарлах юм бол: аз жаргалтай, бүрэн бүтэн байдал, олон өнгийн , сэтгэл хөөрөл гэж тайлбарлах байна. Аз жаргалтай амьдрал гэдэг нь хоол хүнсний тал дээр сургуулиас санаа тавьж ресторан тусгай хоол хийж өгч байсан. Бүрэн бүтэн байдал гэдэг нь өөрийхөө сонирхолтой хичээлийг сонгож болдог болохоор сонирхолтой салбарыг сонгож мэдлэгийн хүрээгээ тасралтгүй өргөжүүлж багшийн удирдлаган дор 2 сарын хугацаанд маш амжилттай төгсөлтийн судалгааны ажил бичиж дуусгасан болохоор надад бүрэн гүйцэт санагдсан. Олон өнгө гэдэг нь аялал зугаалга. Хэдийгээр Али уулнаас нар мандахыг харах , 9 үндэстний ард түмний соёл, нар сарны эрч хүч болон Гу Гуны түүхтэй танилцах зэрэг хамгийн сүүлд Цао У гуаны багш сурагчдад хандан сэтгэлийн үг хэлж тэдний асрал хамгаалал дор шагнал авсандаа баярлаж байна.
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Chih-Yi (Jackal) Hung
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар
Хаяг: 100,Chiao Kwang Rd., Taichung 40721, Taiwan.
Утас : +886-4-27016855ext.1507
Факс: +886-4-27066243
E-mail: ia@ocu.edu.tw
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт:
04/01 ~05/31
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол