Сургуулийн нэр
 
國立臺灣師範大學
National Taiwan Normal University
Тайваний үндэсний багшийн их сургууль


http://www.ntnu.edu.tw/
 
Сургуулийн танилцуулга
Тайваний үндэсний багшийн их сургууль нь 1946 онд байгуулагдаж одоо боловсрол, соёл, ёс зүй, урлаг, технологи биеийн тамир болон амралт чөлөөт цаг , дуу хөгжим, удирдлага болон нийгмийн шинжлэх ухаан зэрэг 10 сургууль 60 тэнхмийн баклавр, магистр , докторын нийт 12000 н оюутантай. Тус сургууль нь Бэн Бү , Гун Гуан, болон Лин Коу гэдэг 3 хотхонтой. Сургуулийн Бэн Бү , Гун Гуан хотхон нь Тайбэй хотын төвд байрладаг зам тээвэр хялбар, хүмүүнлэг болон эрдэм шинжилгээний уур амьсгалтай. Лин Коу хотхон нь ногоон байгалтай Тайваний цөөн сургуулиудын нэг. Ойрын жилүүдэд тус сургууль эртний хүмүүний соёлын тансаг байдал, орчин үеийн шинжлэх ухаан технологийн дүрслэлээс Тайваний хөгжлийн өндөр технологийн мэдлэг эдийн засаг болон олон улсын мэргэжилд хэрэгтэй чадвартан болон боловсрол, хэл соёл, мэдээлэл, урлаг хүмүүнлэг техник технологи болон биеийн тамир зэрэг салбаруудын элит нь болж хувирсан. Одоо нийт 49 тэнхим гадаад оюутны сургуульд орох өргөдлийг хүлээн авч баклавр , магистр ,докторын зэргийн 83 ангийг нээн үүний 10 анги нь англи хэл дээр явагдаж байна.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Оюутан сургуульд орохынхоо өмнө хятад болон англи хэл дээр бичигдсэн гарын авлага хүлээн авч сургуулийн хүрээлэн болон Тайваний орчинтой танилцах мөн онгоцноос тосуулах зэрэгт олон улсын сайн дурын оюутны хэсгийн оюутан хамт байж туслах тул Тайваньд амьдарч дасахад хялбар байх болно. Шинэ оюутны бүртгэлийг нийтээр нь явуулж Пили олон улсын оюутан нэг өдрийн дотор бүртгэж дуусаад хичээл сонгох болон төлбөр тушаах зэргийг тухайн өдөр сайн дурын оюутнууд сургуулийн хүрээнд зохион
байгуулж явуулна. Амьдрах байрны тал дээр эхлээд гадаад оюутнуудыг дотуур байранд оруулж, ажлын санал олгож дотуур байрны тусгайлан хариуцсан үйл ажиллагааг хөгжүүлдэг. Оюутан шинэ оюутны тэтгэлэг болон Тайваний тэтгэлэгт өргөдөл гаргаж болох бөгөөд сургуулийн хүрээнд ажил хийх боломжтой. /оюутан гадаад хэлний мэдлэгийн дагуу орчуулга болон ном соёлын газар тусалж ажиллаж болно/ Эрүүл мэндийн тал дээр сэтгэл зүйн зөвөлгөө өгөх эрүүл мэндийн даатгал түргэн тусламж үзүүлэх бөгөөд, гашуудал гэнэтийн ослын үед гэрийнхэнтэй нь холбоо барих зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Сургалтын тал дээр хятад хэлний систем /хятад хэлний мэргэжлийн анги, хичээлийн дараах хятад хэлний давтлага,хятад хэл дээр зохион бичлэг бичих / үүнчлэн оюутнууд нийгмийн болон сургуулийн дотоод гадаад үйл ажиллагаанд оролцохыг уриалснаар сургуулийн хүрээ болон Тайваньд дасахад тусалдаг.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Khulan
Улс: Монгол

E-mail:khulanpink@yahoo.com
Өглөө бүр хичээлдээ яаран гүйж ангидаа орîход багш болон ангийн найз нар маань намайг угтаж миний хичээлийн өдөр эхэлдэг. Энэ дэлхийн олон орон болон Тайваны өнцөг булан бүрээс ирсэн ангийн хүхдүүд Америк болон Европ өндөр боловсрол эзэмшсэн багш нартай хичээлийн долоо хоног маань нүд эрмэх зуур л өнгөрдөг нэг мэдхэд л би National taiwan Normal University оюутан болод 5сарыг ардаа орхисон баина.
Яаг нэг жилиин өмнө миний найз надад Тайванд суралцдаг эгчиéнхаа тухай ярьснаар би Тайваний их сургуулиуудыг интернåтээр судалж олон веб хуудаснуудийг сонирхож судалж эхэлсэн. Би хүний нөөцийн чиглэлээр суралцах төлөвлгөөтэй байсан бөгөөд энэ чиглэлээр оюутан бэлтэгдэг их сургуулиуудыг онцлон хайсан бөгөөд миниé анхаарал болон сонирхлыг хамгийн их татсан нь National taiwan Normal University мастерийн зэргийн хөтөлбөр байсан ингээд би өөриéãөө танилцуулсан емайл явуулаж энэ сургуультай холбогдож шаардлагтай бүхэл бичиг баримт, ямар бэлтгэл ажил хийх талаар зөвөлгөөг олон улсын оюутан хариуцсан ажилтнаас авсан. Миний зүгээс шаардагдах бүх бичиг баримтаа явуулж хариугаа тэсэн ядан хүлээж тав дугаар сарын 21 өдөр буюу өөриéнхөө төрсөн өдөр би хамгийн их хүсэн хүлээж байсан тэнцсэн гэдэг хариу авсан. За ингээд тэнцсэн хариугаа ав÷ явах бэлтгэл ажилдаа оров. Зөндөө олон мэдэхгүй яаана, яах бол гэсэн зүйлүүд надаа маш их байсан. Энэ бүх санаа зовоосон зүйлсээ нуулгүй олон улсын оюутан хариуцсан ажилтан болон хөтөлбөр хариуцан ажилтангуудàä емайлээр мэдэгдхэä тэд надад бүх зүйл дээр тусалссан. Таéâàний онгоцны буудал дээр бóугаад гадагш гарàхад миний нэрийг томоос томоор бичээд сургуулийн маань оюутан намайг угтаж авхад надад үнýхээр сайхан санагдсан. Эхний өдөр надад бүх сургуулийг танилцуулж дотуур байрàндаа төвõнхөд хүртэл тусалж бүхий л санаа зовж байсан зүйлүүд ард хоöорч үлдсэн. Хөтөлбөр хариуцсан ажилтан болон олон улсын оюутан хариуцсан ажилтанãууд байнгаа санаа тавьж бүхий л шаàрдëагтай анхаарах зүйлсийг хэлж өгдөг мөн маш сониорхолтой аялал, хөтөлбөр зохион байгуулаж бид нарыг хамруулдаг. Манай сургуулийн хичээлийн танхим биеийн тамèрûн талбай, номын сан гээд сурахад шаардлагтай бүх зүйлс үнэхээр сайн хангаãäàж сурахад маш таатай орчинг бүрдүүлсэн. Mөн хичээлийн бус цагаар сургуулийн дэргдэх олон төрлийн дугуйланд явах, усанд сэлэх номын сангийн тусгай өрөөнд кино үзэх гээд чөлөөт цагаа үр бүтэлтэй мөн хөгжилтэй өнгºрүүлэх боломжийг ч мөн хангаж өгсөн. Би маш олон ороны хүхдүүдтэй найзлаж өөрийн хүссэн чиглэллэр National taiwan Normal University суралцаж байгаагаадаа маш их баярлаж явдаг. Надад энэ боломжийг олгсон сургууль багш болон хөтөлбөр хариуцан ажилтангууд, олон улсын оюутан хариуцсан ажилтаíãууд болон үргэлж туслаж дэмжиж байдаг гэрийнхандаа баярлàлаà.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Roxane Weng
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газрын олон улсын оюутан хариуцсан зөвлөгч


Хаяг: Office of International Affairs, National Taiwan Normal University No. 162, Section 1, Heping E. Road., Taipei 10610, Taiwan R.O.C.
Утас : +886 2-77341274
Факс+886 2-23625621
E-mail: roxane@ntnu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 12/21~03/31
■ Хаврын семестерын элсэлт: 12/21 ~10/31
 
Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ):http://ap.itc.ntnu.edu.tw/istudent/apply/AP302.jsp
хүсэлт гаргах вэб сайт: http://ap.itc.ntnu.edu.tw/istudent/apply/AP303.jsp

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw