Сургуулийн нэр
 
明新科技大學
Minghsin University of Science and Technology
Мин Син технологийн их сургууль


http://www.must.edu.tw/
http://fg.must.edu.tw/
 
Сургуулийн танилцуулга
Тус сургууль нь технологийн институти , үйлчилгээний бизнесийн коллеж , удирдлагын институти, хүмүүнлэг нийгэм болон шинжлэх ухааны институти зэрэг 4н хүрээлэн, (механик инженер , цахилгааны инженер, моторын инженер, химийн инженер болон материал технологи, иргэний барилга болон орчны нөөцийн менежмент , гэрлийн системийн инженер, мэдээллийн технологи , аялал жуулчлал бизнесийн удирдлага , хүүхэд хамгаалах , амралтын бизнесийн удирдлага, ахмадад үйлчлэх бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн инженер болон удирдлага, мэдээллийн удирдлага, аж ахуй нэгжийн удирдлага, олон улсын аж ахуй нэгж , санхүү , хэрэглээний гадаад хэл, спортын удирдлага) зэрэг 18 салбар,(цахилгааны инженер,
моторын инженер , химийн инженер болон материалын технологи, иргэний барилга болон орчны нөөцийн удирдлага, нарийн механик болон цахилгааны инженер , үйлчилгээний бизнесийн удирдлага, үйлдвэрлэлийн инженер болон удирдлага , мэдээллийн удирдлага, аж ахуй нэгжийн удирдлага зэрэг 9н судалгааны анги, үүнээс гадна хятад хэл соёл боловсролын төв , үйлдвэрлэлийн судалгаа хөгжүүлэлтийн анги, багшийн боловсролыг төв болон глобал логистикийн менежментийн төв, бүс нутгийн хөгжлийн онцлог зэрэг төвүүдтэй.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Сургуульд орох өргөдөл сурагчийн лавлах:

Олон улсын солилцооны төв нь гадаад оюутны сургуульд орох өргөдөл , тэтгэлгийн лавлагааны талаар, сургуульд орох өргөдөл , бичиг баримтыг хариуцдаг бөгөөд онгоц тосох болон бүртгэлийн ажиллагааг бүхэлд нь гүйцэтгэдэг.

Олон улсын оюутны хэлтэс нь гадаад оюутныг сургуульд амьдрахад нь анхаарал халамж тавьж зөвөлгөө өгөн оршин суух үнэмлэх авах болон бичиг баримтыг бүрдүүлэх, мөн холбогдох байгууллагуудтай хамтран баярын үйл ажиллагааг зохион байгуулж , хуулийн зөвлөгөө болон сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг зохион байгуулдаг.
Тэтгэлэг:
     Онц суралцсан оюутанд тэтгэлэг өгдөг
        1. Бүрэн тэтгэлэг Сургалт , амьдралын зардал , бүх юм үнэгүй
        2. Амьдралын зардал Сард 3000-5000 өгдөг.
Ариун цэвэр эрүүл ахуйн хэсэг нь олон улсын оюутны даатгал болон Тайвань улсын эрүүл мэндийн даатгалын бичиг баримтыг хөөцөлдөхөд тусалдаг бөгөөд эрүүл мэндэд нь анхаарал тавьж эрүүл ахуйн зөвлөгөө болон даатгалыг хариуцдаг.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Янь Гуо Шэн
Улс: Малайз

E-mail:ksgan85@gmail.com
Тайваньд ирээд гурван жил болсноо эргээд харахад суралцаж байх хугацаандаа гэрийнхээ эдийн засгийн байдлыг хөнгөвчлөхийн тулд хичээлийн бус цагаар сургуульдаа ажил хийж амьдралынхаа зардлыг олдог байсан.Технологийн сургуульд сурж байхдаа ажил хийхийнхээ хажуугаар сайн суралцах ёстой болгохоор цаг мөчийг алдалгүй завгүй өнгөрөөж байсан боловч эргээд бодоход сайхан өнгөрчээ. Технологийн сургуулийг төгсөхийн өмнө миний ирээдүйн зорилго аль хэдийн эхэлчилсэн найзууд минь зорилжуулсны хүчээр Юань Жи их сургууль болон зам тээврийн их сургуулийн мастерт орох шалгалт болон Мин Син технологийн их сургуулийн мэдээллийн удирдлагын ам шалгалтуудыг амжилттай өгсөн боловч ердийн цагуудад бий бүрэн бэлдэж чаддаггүй байсан учраас алинд нь ч ороогүй. Гэвч азаар Мин Син их сургуулийн ам шалгалтанд 2р байр эзэлсэн. Ингэж өнөөдрийн магистрын ангийн амьдралд аажим аажмаар дасаж нэг л мэдэхэд дараагийн семестрт төгсөх гэж байна. Төгссөнийхөө дараа Тайваньд үлдэж ажиллахаар төлөвлөж байгаа. Уг сургуульд байсан энэ хугацаанд сургуулийн багш ажилтнууд ганцхан хичээл төдийгүй амьдралын бүхийл зүйлд тусалж намайг чин сэтгэлээсээ сургасан. Үүнээс гадна анги доторх хамт олон элгэсэг дотно үргэж намайг хүрээлдэг байсан. Мин Син их сургуулийн багш сурагчдийн энэ харилцаанд би их сэтгэл хөдөлж цаашдаа ийм орчинд үргэлжлүүлж сурч чадахаар болсон.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Meng-Hung Lee / Туслах
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар


Хаяг: No.1, Xinxing Rd., Xinfeng Hsinchu 30401, Taiwan(R.O.C)
Утас: +886 3 559-3142#2190
Факс +886 3 559-2954
E-mail: mhlee@must.edu.tw / oia@must.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 5/1 ~ 7/31
■ Хаврын семестерын элсэлт: 10/1 ~12/31
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ):
Хятад хэл дээрх
http://admin.must.edu.tw/04_download.aspx?UnitID=20202&Mainid=2360

Англи хэл дээрх http://admin.must.edu.tw/english/04_download.aspx?UnitID=20202

  1. Дээрх веб сайт руу орж Admission Package ийг татаж авна
  2. Үнэн бодит мэдээллийг бүрэн гүйцэт бүрдүүлж интернет юмуу шуудангаар тус сургуулийн олон улсын оюутны төв рүү илгээнэ.
  3. Тэнцсэн тохиолдолд сургуулиас батламж болон тэтгэлгийн сертефикат өгнө.
  4. Өргөдөл гаргагч өөрөө визээ хөөцөлдөнө.
  5. Өргөдөл гаргагч эмейлээр Тайваньд газардах хугацаагаа хэлж тус сургуулиас онгоцноос тосох буюу бүртгүүлэх үйл ажиллагаа явуулна.

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw