Сургуулийн танилцуулга
Тус сургууль нь 1957 онд байгуулагдсан бөгөөд , Одоо 2 том кампустайн нэг нь Тайбэй хотын Ши Лин дүүрэгт байрлах Ши Лин болон Зи Хэ кампус нөгөө нь Тао Юань хотын Гуэй Шань дүүрэгт байрлах Тао Юань кампус бөгөөд мөн Зин Мин болон Ма Зу хэмээх 2 кампустай. Мин Чуаний Их Сургууль нь дотроо 10 сургуультай бөгөөд үүнд: Удирдлагын сургууль, Дизайны сургууль, Хэрэглээний хэлний сургууль, Хуулийн сургууль, Мэдээлэлийн сургууль, Харилцаа холбооны сургууль, Аялал жуулчлалын сургууль, Эрүүл мэндийн сургууль, Нийгмийн шинжлэх ухаан болон олон улсын сургууль багтдаг. Салбар сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах веб сайт:http://www.mcu.edu.tw
Онцлог:
10 сургууль, 44 тэнхим, 29 магистр болон 2 докторын ангитай
Азийн анхны Америкад магадлан итгэмжлэгдсэн сургууль
Олон улсын сургууль нь Тайваньд анх удаа бүх хичээл англи хэл дээр явуулдаг сургууль болсон.
Олон улсын болон олон соёлоор хүрээлэгдсэн орчин
Англи хэл болон хятад хэл хослуулан сурах болон амьдрах орчин
80 гаруй хилийн чанддах их сургуулиудтай хамтарч ажилладаг.
Дэлхийн 70 гаруй орны 1000 орчим оюутан ирж суралцдаг.
Дундаж төлбөртэй:Жилийн 3,500 орчим америк доллар
Тэтгэлэг жил бүр ойролцоогоор 900 орчим америк доллар
120 гаруй клуб нийгэмлэгтэй.
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Минг Чуаны их сургууль нь олон орноос суралцахаар уригдан ирсэн гадаад оюутнуудаа урамшуулахын тулд маш олон төрлийн тэтгэлгийг явуулдаг. Тус сургуулийн олон улсын коллежид суралцаж буй оюутан эхний жил сургалтын төлбөрийн 50%, суралцсаныхаа дараа дүнгээс хамааран жил болгон 40%, 30% , 20% иар буурч үүнээс гадна хоёр дахь семестрээс эхлэн улирлын голч дүнгээс хамааран гадаад оюутны тэтгэлэг болон анги болгоны шилдэг оюутны
тэтгэлэг мөн боловсролын яамнаас гадаад оюутныг суралцахыг дэмжсэн хугацаагүй нөхцөлт тэтгэлэг , жижиг зардал болон дотуур байрны төлбөрийг төлдөг. Тус сургууль хос хэлний сургалтын орчинг бий болгож оюутан хэл сурах таатай орчноор хангаж өгдөг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаад оюутнууддаа анхаарал тавин олон улсын оюутан хариуцсан байгууллагыг байгуулснаараа бичиг баримт , онгоцны билет эрүүл мэндийн даатгал зэрэг үйлчилгээг явуулж үүнээс гадна аюулгүй таатай орчинг бүрдүүлэн гадаад оюутан сурч амьдрах бүхий л эрхийг хамгаалдаг бөгөөд соёлын үйл ажиллагааг байнга зохион байгуулан явуулснаараа олон улсын боловсролын соёлын хөгжлийн сурган хүмүүжүүлэх төлөвлөгөөг дэмжин ажилладаг.
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Нэр : Д.Алтангантиг
Улс: Монгол
E-mail:gantig5@yahoo.com
Д.Алтангантиг: "Минчуан"-ий их сургуулийн Хятад хэлний тэнхимийн Мастерийн оюутан
Анх энд сурдаг найз маань энэ сургуулийн тухай маш олон сайхан зүйл яриж өгснөөр элсэн ороод 2 дахь семестертээ суралцаж байна .
Анх ирсэн өдрөөсөө л сургууль надад үнэхээр таалагдсан,энэ сургуулиараа бахархдаг гэж хэлж болно.Багш нар нь эелдэг ер нь юм асуувал заавал тайлбарлаж хэлж өгөхөөс гадна өөрөө мэдэхгүй тохиолдолд мэдэж болох багш ,ажилтантай холбож өгнө.Маш хурдан хөдөлгөөнтэй ажилсан хүмүүс шиг санагддаг .Би энд ирснээрээ зөвхөн өөрийн мэргэжлийг дээшлүүлээд зогсохгүй харилцааний соёл гэх мэт хүний заавал мэдэх ёстой сургуульд заадаггүй зүйлүүдэд багахан ч гэсэн суралцаж байгаадаа баярлаж байдгийн.
Энд Хятад хэл сурч байгаа оюутнууд бүгд нэг нэг жижиг багштай.Жижиг багш гэдэг маань энэ сургуульд багшийн ангид сурч байгаа Тайвань оюутнууд гадаад оюутанд туслах үүрэгтэй байдаг ,ихэнхдээ долоо хоногт нэг удаа уулзаж мэдэхгүй зүйлээ асууж хичээл заалгадаг.Гэхдээ ганцхан хичээл дээр туслаад зогсохгүй өдөр тутмын амьдрал,2 улсынхаа соёлын тухай мэдлэг солилцох зэрэгт маш их туслалцаа үзүүлдэг.
Мэдээж манай орноос хөгжилөөр түрүүлж яваа орон гэдгийг бид бүгд мэднэ тийм ч учраас техник техналогийг сургалтанд болон өдөр тутмын амьдралдаа маш сайн оруулан ашигладаг ,анги бүр интернетэд холбогдсон компьютер , илтгэл тавих дэлгэц зэрэгтэй нь оюутнуудаа суралцах боломжоор маш сайн хангасан.Жишээ нь:сэтгүүлчийн ангийн оюутнууд 7 хоногт нэг удаа сургуулийн тухай сонин гаргадаг ба энэ нь үнэгүй тараагддаг ,Радио телевизийн ангийнхан мэдээ бэлтгэж түүнийгээ сургуульдаа завсарлагааны цагаар цацана,аялал жуулчлалын тэнхим өөрсдийн аялал жуулчлалын компанитай тус тэнхимийн оюутанууд түүн дээрээ ажиллаж сургуулийн оюутнууддаа хямдралттай үнээр гадаадад аялах, аялал зохион байгуулна гээд бичээд байвал зөндөө зүйл бий.Номын сан бол ямар ч Их сургуулийн чухал хэсгийн нэг,манай сургуулийн номын сан маш нэм гүм хичээл хийхэд үнэхээр гоё байдаг, номын сангаас 10-20 ном сарын хугацаатай түр авч унших боломжтой мөн багаараа ажиллаж байгаа оюутнууд номын сан дахь хурлийн өрөөг ашиглаж болно түүнээс гадна ангиараа эсвэл найз нөхдөөрөө номын сангийн "мини кино театрь"-т кино үзэж болно тэгээд ер нь манай сургууль их хөгжилтэй,өдөр болгон л оюутнууд цугларч дуу дуулах нь дуулж , худалдаа хийх нь хийгээд ямар ч байсан "МИНЧУАН"-аас сурах зүйл их бий.
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Yvonne Lin
Албан тушаал : Олон улсын боловсрол солилцооны хэлтэс, Олон улсын оюутны өргөдөл хариуцсан хэсэг
Хаяг: No.5, De-Ming Rd., Gwei-Shan, Taoyuan County 333
Утас: +886-3-350-7001 ext.3704/ 3333
Факс +886-3-350-7001 ext.3704/ 3333
E-mail: ihp@mail.mcu.edu.tw
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын элсэлт
03/01 ~ 05/31
■ Хаврын элсэлт
11/01 ~ 11/31
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол