Сургуулийн нэр
馬偕醫護管理專科學校
Mackay medicine, nursing and management college
Макэй анагаах, сувилахуй менежментийн коллеж
http://www.mkc.edu.tw/
Сургуулийн танилцуулга
Тус сургууль анх 1913онд Макэйн нэрэмжит эмнэлэг сувилгааны сургууль гэсэн нэртэй байгуулагдаж байсан бөгөөд Тайваний хойд хэсгийн хамгийн анхны сувилагч бэлтгэдэг байгууллагын нэг юм. 1970 онд санал гаргаж , 1999 онд мэргэжлийн чиглэлээ сольж 2004 онд Макэй анагаах, сувилахуй менежментийн коллеж нэртэй болсон. Макэй докторын уламжилсан“Дуртайяа шатаж, зэвэрч эвдрэхийг хүсэхгүй”үзэл санаатайгаар анх Макэйгийн дурсгалын эмнэлэгт үндэс сууриа тавьж түүнээс хойш олон оюутан төгсгөж өнөөгийн байдлаар хүрээгээ тэлж олон салбартай болсон байна. Одоо 5н өдрийн анги , 2 оройн болон мэргэжлийн анги , үйлчилгээний тусгай анги гэсэн 4 н сургалтын тогтолцоотой бөгөөд мөн сувилахуй, хүүхэд асрах , хүнсний удирдлага, хэрэглээний гадаад хэл , гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх болон удирдлага мөн хөгшдийг асрах зэрэг мэргэжлийн ангиуддаа 3083 ангиудтай. Шилдэг сайн сургууль болохын тулд Макэйгийн шилдэг хэв заншлыг хадгалан эх барих судлалын чадварыг идэвхитэй хөгжүүлж дэлхийн хөгжлийг нэмэгдүүлж сургуулийн үүрэгт ажлын чадварыг бэхжүүлж соёл урлагийн сургууль байгуулан тусгай мэргэжлийн сургууль болсон.
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тус сургуулийн сургалтын алба нь гадаад оюутны өргөдөл болон хичээл сургалтын үйл ажиллагааг, оюутны хэрэг эрхлэх газар оюутнуутнуудын байр амьдралын хэрэгцээт зүйлд туслах зэргийг хариуцдаг бөгөөд олон улсын хамтын ажиллагааны хэсэг интернет үйл ажиллагааг тусгайлан хариуцдаг. Хоёр сургуулийн хотхон болох Гун ду болон Сан Жи хотхон нь Да дун уул , Гун Ин уул болон Дан шүй э аялалын газар болох хүмүүнлэг болон байгалийн үзэсгэлэнт онцлог бүхий эргэн тойрондоо Бэй тао рашаан ,Гун дү цэцэрлэгт хүрээлэн , Бали зүүн арал хэмээх хөгжөөнт газар Үй Рэ Мао То хэмээх гол Хун Мао барилга зэрэг олон алдарт газруудтай. Тус сургууль олон төрлийн тэтгэлэг олгодог.
Үүнд: Онц сурсны тэтгэлэг
Шалгалттай тэтгэлэг
Урлаг спортын тэтгэлэг
Дадлагын тэтгэлэг
Нийгмийн идэвхийн тэтгэлэг
Биеийн тамирын тэтгэлэг Сэрүүн бүсийн тэтгэлэг зэрэг тэтгэлгүүд бий. Мөн сургалтын зээл олгодог бөгөөд тусгай нөхцөлд бол жижиг татваруудыг хасах зэргээр дэмжиж оюутныг суралцахад урамшуулдаг.
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Нэр : Шерли
Улс: Вьетнам
E-mail:sherrymach@asia-mass.com
Макэйд суралцаж байх үеийг эргээд санахад хайр баяр баяслаар дүүрэн өдрүүд өнгөрч Тайвань болон багш хамт суралцагчдаасаа салахын аргагүй байсан бөгөөд нэгэнтээ миний хоёр дахь гэр болсон байсан. Хэрвээ Тайваньд ирж суралцаагүй байсан бол миний амьдрал энгийн л байх байсан. Сургуулийн тоног төхөөрөмж нь яг үйлдвэр дээр ажиллаж байгаа мэт санагддаг байсан. Оюутан сурагчиддаа чин сэтгэлээсээ онолын мэдлэг өгч дадлага туршлагыг хослуулж бас үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоосноороо төгсөж гарсан оюутнууд амархан ажилд орох нөхцлийг бүрдүүлж өгсөн. Анх Тайваньд ирэх үед багш намайг дагуулж бичиг баримтыг хөөцөлдөхөд тэсэлгүй уйлж гэрээсээ холдсон сэтгэлийг минь ээж шиг зөөлөн сэтгэлт багш минь тайтгаруулж байж билээ. Амралтын өдрүүдэд Тайпун(далайн салхи) ирэх мэдээг сонсоод багш минь санаа нь зовон ирж бүх дотуур байрны сурагчдад хооллож бас гар чийдэн бэлтгэн бидэнд өгсөн нь үнэхээр сайхан бөгөөд халуун дотно санагдсан. Сургуулиас ийнхүү биднийг дэмждэгт маш их баярлаж би сурсан мэдсэн зүйлээ Вьетнамд хувь нэмэр болгон дэлгэрүүлнэ. Миний хичээл зүтгэл маань Тайван Вьетнам хоёр улсын техникийн солилцоонд ахиц авчрана гэдэгт итгэж байна.
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Chen-Chung Shih
Албан тушаал: Сургалт хариуцсан хэлтэс/Бүртгэл хариуцсан дарга
Хаяг: No. 92, Shengjing Rd., Beitou District, Taipei City 11260, Taiwan R.O.C.
Утас: +886-2-28584180#2111
Факс +886-2-28584183
E-mail: s328@eip.mkc.edu.tw
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт:
05/01~06/30
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол