Сургуулийн нэр
 
國立宜蘭大學
National Ilan University
Үндэсний И Ланы их сургууль


www.niu.edu.tw
 
Сургуулийн танилцуулга
Байршлын дагуу тал- Байгалийн нөөц ихтэй , хүмүүжиж суралцахад таатай орчин
И Ланы их сургууль нь хамгийн сайхан орчинтой Лань Яны их газар буюу И Лан хотын төвд байрладаг. Алхаад явахад 15 минутын орчим галт тэрэгний буудал байдаг. Тайбэйгээс Илан хүрэхэд 40 минут явдаг бөгөөд тээврийн хувьд хялбар дөхөм давуу талтай. Сургуулийн эргэн тойронд амьдрахад хэрэгцээтэй бүхий л зүйлс болох дэлгүүр худалдааны төв зэрэг хүрээлэн байдаг.

Мэргэжлийн бэлтгэл аж үйлдвэрийн чадвар олж авах, дэлхийн шаардлагад нийцсэн чадвар эзэмших

Биологийн технологи, ногоон энерги ,тооны ухаан болон чөлөөт цагийн менежмент зэргийг голчлон судалж засгийн газартай хамтарч бохирдолгүй аж үйлдвэрийг хөгжүүлж дэлхийн алдартай аж үйлдвэрийн хөгжлийн дагуу чиглэдэг. 
Энкбаторын төв , хяналт болон технологийн үйлчилгээний төв, бүх сургуулийн төвшний судалгааны төв зэрэг аж үйлдвэрийн хамтын ажиллагааны гүүр босгосон.
Аж үйлдвэрийн хамтын үйл ажиллагааг идэвхитэй өргөжүүлж түүнчлэн өвөл зуны амралтаар сурагчдыг аж үйлдвэртэй танилцуулж ажилд орох өрсөлдөх чадварыг чухалчлан үздэг.
Хичээлийн хөтөлбөрт олон төрлийн хичээлийг сонгох боломжийг олгодог. Эрдэм шинжилгээний солилцоо-И ланд тулгуурлан дэлхий нийт болон олон улсын стандартыг хангадаг .
АНУ, Италь, Герман, Франц, Япон, Хятад,Вьтнам, Тайланд , Филлипин орны нийт 36 сургуультай гэрээтэй ажиллаж олон улсын эрдэм шинжилгээ болон соёлын солилцоог хөгжүүлдэг. Эдгээр сургуультай оюутан солилцоо явуулдаг ба өөр төрлийн салбарт суралцаж, тухайн улс орны талаар мэдлэгээ өргөжүүлэх боломжийг бий болгодог.
Бүх сургуулийн хүрээнд хэлний хүрээнд хэлний анги нээж гадаад хэлийг онцлон үзэж, оюутныг олон улсад өрсөлдөх чадварыг хөгжүүлдэг. 
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тэтгэлэг
  Тус сургуулийн гадаад оюутны магистрын тэтгэлэг олгох журмыг үндэслэн амьдралын зардлыг хамгийн ихдээ 2 жил олгоно. 2 төрлийн тэтгэлэг зарладаг бөгөөд /магистр, докторын оюутан хязгаартай/ үүнд магистрын оюутны бүрэн тэтгэлэг /сар болгон 8000 NTD/ , хагас тэтгэлэг /сар болгон 4000 NTD/ нарийн мэдээллийг доорх веб сайтнаас авна уу.
http://www.niu.edu.tw/niuosa/96/life-15.pdf
2. Байр семестерт нэг хүний 7,500 NTD
  Тус сургуулийн дотуур байр нь 4 хүний өрөөтэй. Өрөө  болгон дотроо 00 , интернет , айр кондейшнтэй давхар болгон ярилцлагын танхим, зурагттай. Дотуур байр нь амьдрах таатай нөхцлөөр хангагдсан ба хаалга нь картаар онгойдог ба хотхон камерын хяналттай тул аюулгүй орчноор бүрэн хангагдсан.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: gan_izis
Улс: Монгол

E-mail:gan_izis@yahoo.com
Миний нэр Ганзориг. Би Монгол улсаас ирсэн.1986 онд Монгол улс, Баянхонгор аймгийн арван жилийн 3-р сургуульд элсэн орсон. Тус сургуулийг 1996 онд төгссөн. Улмаар 1997 онд нийслэл Улаанбаатар хот руу шилжсэн. Монгол Оросын хамтарсан компани болох МонголРосЦвентментийн "Байгаль" туслах аж ахуйд ажилд орсон. Тус компанид 1997-2000 он хүртэл ажилласан. 2000 онд нийслэл Улаанбаатар хотод "Их засаг" их сургуулийн хуулийн факултетд эрх зүйч мэргэжлээр суралцаад 2004 онд тус сургуулийг "Эрх зүйч" мэргэжилтэй баклавр зэрэгтэй төгссөн. 2004-2005 онд нийслэл Улаанбаатар хотод " Халх журам" хууль зүйн дээд сургуульд туслах багшаар ажилласан яагаад гэвэл миний сонирхол байсан. 2005 онд би ажиллаа сольж "Вондер Жони" ХХК-д менежерийн ажил хийх болсон. Улмаар тус компанид 2010 он хүртэл ажиллаж байгаад 2009 оны 10 сард Иланы Их сургуульд өргөдөл гаргасан ба тус сургууль зөвшөөрч 2010 оны 2 сард бизнесийн удирдлагын чинлэлээр сурахаар болсон. Би маркетинг болон олон улсын бизнесийг их сонирходог. Манай сургууль байрладаг Илан бол маш цэвэрхэн хот. Одоо би Иланы Их сургуулийн оюутаны дотуур байранд амьдардаг. Илан муж нь оюутануудад хамгийн эелдэг нөхөрсөг сэтгэл хангалуун сургалт амьдрах орчиныг олгож байдаг. Би анх удаа Тайванд ирж байна. Энд бүх зүйл надад хүнд бэрхшээлтэй байсан, өөр соёл, өөр хоол хүнс, өөр хүмүүс, бас өөр цаг агаар гэх мэт. Хятад хэл мэдэхгүй боловч хүн бүр өдийг хүртэл надад тусладаг. Миний бодлоор Тайван хүмүүс бүх зүйлд маш их эелдэг маш их тусархаг хүмүүс. Одоо манай ангийнхан үргэлж миний мэдэхгүй зүйлд тусладаг ба бас надад Хятад хэл зааж байгаад нь би их баяртай байдаг. Би одоо Хятад хэлийг сонсоод бага зэрэг ойлгодог болсон бас жаахан ярьдаг болсон. Үргэлж би хэлээ сайжруулхын тулд ангийнхантайгаа ярьцдаг. Манай сургууль, энэ хот, энэ улс надад маш их таалагддаг.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр : Chung-Hsin Juan
Албан тушаал: Үндэсний И лан их сургуулийн Олон улсын хариуцсан төвийн дарга


Хаяг: 1, Sec. 1, Shen-Lung Road, I-Lan, 260, Taiwan
Утас: +886-3-9357400 #524
Факс: +886-3-9333902
E-mail: cia@niu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 12/15~04/22
■ Хаврын семестерын элсэлт:
Тус сургууль 2012 оны хавар оюутан элсүүлэхдээ тухайн үед гаргах танилцуулгын агуулгын дагуу өргөдөл хүлээн авна
 
Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл тодорхой бий): http://www.niu.edu.tw/acade/admin/index_17.asp

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw