Сургуулийн нэр
義守大學
I-Shou University
И Шөү их сургууль
www.isu.edu.tw
Сургуулийн танилцуулга
И Шөү их сургууль (ISU)нь Тайваний хойд хэсэгт байрлах сүрлэг Гуан Ин ууланд байдаг. Ноён И Шөү Лин нь ISU-ыг ээжийнхээ дурсгалд зориулан өсөж төрсөн тосгондоо байгуулсан. Уг их сургууль нь 1990 оноос анх оюутан элсүүлж эхэлсэн. 2010 оны байдлаар тус сургуульд 6 коллеж , 35 тэнхим , 18 мастерийн хөтөлбөр болон 7 докторын програм хэрэгжиж байна. Боловсролын хэлтэс нь 14 баклаврын програмтай.16000 гаруй оюутан, 550 бүтэн цагийн багш нартай бөгөөд факультетуудын 87 гаруй хувь нь докторын програмтай. ISU нь гайхалтай нөөц бололцоог олгож чадах сургууль билээ.
Е Юнайтед грүп нь тус сургуулийн бизнес үйлдвэрлэл, эмчилгээ үйлчилгээ, боловсрол болон үл хөдлөх хөрөнгийн салбарын охин компани юм. Е Юнайтед грүпээс олгодог санхүүгийн хөрөнгө оруулалтын үр дүнд тус их сургууль нь тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээрээ бусад Тайваний их сургуулиудтай харьцуулашгүй юм.Түүнчлэн ISU нь онол практикийг өндөр төвшинд олгож чаддаг цөөн сургуулийн нэг билээ. Мөн тус сургууль Е Юнайтед грүпийн салбар компаниудтай хамтран ажиллахаас гадна өөр олон төрлийн бизнессийн байгууллагуудад дадлага хийх боломжуудыг эрэлхийлдэг. Ингэснээр оюутнууд нь олон төрлийн салбарт ажиллах туршлагыг хуримтлуулж чаддаг. Үйлдвэрлэлийн технологи , электроник , эмчилгээний үйлчилгээ, ган, эмнэлэг, их дэлгүүр зочид буудал зэрэгтэй хамтран ажилладаг 260 гаруй үйлдвэрлэл их сургуулийн хамтралууд байдаг. ISU нь олон төрлийн үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагыг хангасан, мэргэжлийн чадварлаг дадал туршлагыг төлөвшүүлдэг нарийн судалгаа явуулдах боломж бүхий их сургууль юм.
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тус сургууль нь аюулгүй тав тухтай амьдрах орчин, сурагчийн идэх хувцаслах , амьдрах болон аялал зугаалга зэрэг бүх тал дээрх амьдралын шаардлагыг бүрэн дүүрэн хангаж өгсөн. Сургуулийн хотхон дотор барааны дэлгүүр, шуудан , номын дэлгүүр болон жижиг хүнсний дэлгүүр зэргийг багтаасан бөгөөд багш сурагчид сургуулийн амьдралд дөхөм байх байдлыг нэмэгдүүлж өгсөн. Мөн сургуулийн хотхоны ойролцоо И Да world хэмээх газар байдаг бөгөөд энэ нь Гуан Инь уулын бэлэг тэмдэг юм. Дотуур байр нь хоёр хүний өрөө болон дөрвөн хүний өрөөтэй. Ярилцлагын танхим , угаалгын хэсэг, уншлагын танхим , амралтын өрөө зэргийг багтаасан интернет эйр кондешнерээр бүрэн хангагдсан.
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Нэр : Уламбаярын Замбага
Улс: Монгол
E-mail:magnolie100@yahoo.com
Тус их сургуульд солилцоогоор суралцах энэ хугацаанд хамгийн үр бүтээлтэй өнгөрсөн үе байсан бөгөөд нэгдэхээс дөрөвдэхэд хичээлээ сонгон суралцаж тав дахь өдөр багаараа дадлага хийж амралтын өдрүүд хурдан өнгөрч алхам бүр зогсолтгүй явагдаж байсан.Хэдийгээр ядарч байгаа юм шиг санагддаг боловч Тайваньд нэг минут нэг хором бүрийг хий хоосон өнгөрөөгөөгүй , байнга оюуны цэнэглэхийн төлөө хичээдэг байсан. Ийм үнэтэй боломжийг олгосон сургууль, дадлагын хичээл болон хоолыг хариуцсан тусгай хэргийн баг, сургуулийн профессоруудаас гадна багийн дадлагыг зохион байгуулсан үйлдвэрийн дарга , хичээл орсон багш нартаа талархаж байгаа төдийгүй түүнчлэн хичээлийн дагуу өөр өөр төрлийн хичээлүүдийг бүх талаас нь суралцаж, хичээл бүрийн багш нар бидэнд бодит байдлыг үзүүлж дадлагажуулж мөн нилээд нарийвчлан бас чин сэтгэлээсээ бидэнд танилцуулж үйлдвэрийн зарим тоног төхөөрөмж болон бэлтгэхийг тайлбарлаж бидний бодож байдаг бизнессийн нууц агуулгыг бүгд нарийвчлан тайлбарлаж хариулдаг нь бидэнд их хэрэгтэй зүйл байсан. Сургуульд байхдаа би сургуулийн нийгмийн үйл ажиллагаанд оролцож маш олон Тайвань найзуудтай болж үнэхээр эрхэм нөхөрлөлийг олж авсан.Бид нар хамтдаа зургаа авахуулж үлгэрийн мэт сайхан мөчүүдийг өнгөрөөсөнд чин сэтгэлээсээ баярлаж байна.
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Mark Lin
Албан тушаал: ажилтан
Хаяг: No. 1, Sec. 1, Syuecheng Rd., Dashu District, Kaohsiung City 84001, Taiwan
Утас: +886-7-6577711 #2085
Факс +886-7-6577472
E-mail: chienliang@isu.edu.tw
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт:
06/15
■ Хаврын семестерын элсэлт:
01/31
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол