Сургуулийн нэр
 
輔仁大學
Fu Jen Catholic University
Фү Рэнь Их сургууль


www.fju.edu.tw
 
Сургуулийн танилцуулга
Анх Холи Сий гэдэг хүн Фү Рен Католик их сургуулийг байгуулсан. Одоогийн байдлаар 11 коллеж ( Хүмүүнлэг ,Урлаг, Анагаах, Шинжлэх ухаан, Гадаад хэл, Хүний экологи, Хууль, Нийгмийн шинжлэх ухаан, менежмент, харилцаа холбоо ба боловсрол) 47 тэнхим, 46 магистрын програм, 20 орон тооны магистрын програм, 11 докторын хөтөлбөртэй бөгөөд Боловсролын сургууль нь 16 баклаврын тэнхим болон 2 жилийн сувилагчийн програмтай. Тус их сургууль нь 168 гаруй их сургуультай түншлэлийн харилцаа байгуулсан. Оюутнуудад ялгаатай, олон улсын орчин нөхцөлд суралцах боломжийг олгодог.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
"Олон улсын боловсролын газар" нь "олон улсын оюутны төв" болон шинээр байгуулагдаж шинээр элссэн олон улсын оюутанд тусалж учирсан бэрхшээлүүдийг шийдвэрлэж өгдөг болсон. Сургууль нь олон улсын оюутны байрыг анх бий болгосон төдийгүй дотуур байрны төлбөрийг тэтгэлэг хэлбэрээр өгдөг болсон. Олон улсын оюутнуудын сурлагыг сайжруулахын тулд Фү Рень Их сургууль нь сайн суралцсан оюутнууддаа тэтгэлэг олгодог. Мөн түүнчлэн олон улсын оюутнуудад тус сургуульд суралцаж байх хугацаандаа семестер бүр долоо хоногт 6 цагийн үнэ төлбөргүй хятад хэлний хичээлийг явуулж байна.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Нэр : Амарсанаагийн Бат-Орших
Улс:Монгол

E-mail:orshih_612@yahoo.com
Анх 2010 оны 08 сарын 29нд ирээдүйд эх орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр болохуйц өндөр боловсрыг эзэмшинэ гэсэн сэтгэл дүүрэн хүсэл зорилгыг эх орноосоо өвөртлөн Тайваньд ирээд 6 сар болсон байна. Анх ирэхэд чийглэг агаар,бужигнасан олон хүмүүс чихцэлдэн явах машин тэрэг энэ бүхэн ихэд сонирхолтой санагдаж байв.Анхандаа их хөлийн газар нилээдгүй будилах боловч хүн болгон тодорхой хэмжээнд англи хэлийг эзэмшсэний дээр их тусархуу болохоор олон зүйлийг зааж сургаж өгч байдаг.Цаг уурын хувьд жилийн 4-н улиралтай гэх боловч өвлийн улирлаас бусад улирал нь эрс тэрс биш хоорондоо ялгаа багатай болохоор Монгол хүнд их хурдан дасан зохьцохуйц юм.Түүнчлэн арлын орон болохоор нилээд чийглэг уур амьсгалтай бөгөөд өвлийн улиралд жиндүүхэн байх боловч манай нутгийн өвөлтэй харьцуулхад харьцангуй дулаахан санагддаг хамгийн хүйтэндээ 5 градусын дулаантай тул айх зүйлгүй. Хоол хүнсний хувьд арлын орон болохоор олон төрлийн жимс ногоо зэрэг амттай зүйлс олонтой мах махан(яг л манайхны иддэг үхэр,гахай,хонь) бүтээгдэхүүн болон далайн гаралтай хоол хүнсний бүтээгдхүүн өргөн дэлгэр тул сонголт сайтай санаа зовох зүйлгүй билээ.Улсын хөгжил харьцангуй өндөр тул өнөөгийн залуус бидний сурах орчныг маш сайн бүрдүүлсэн, оюутан залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт талбай ,цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газарууд олон бий.Иймд оюутан залуус та бүхэн Тайван улсад ирж суралцан өөрсдийн мэдлэг оюунаа тэлж улс их ороныхоо нэрийг өндөрт мандуулахтун гэж хүсэх байна.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Agnes CHANG
Албан тушаал: Олон улсын оюутны төв/ Зөвлөгч


Хаяг: No.510, Zhongzheng Rd., Xinzhuang Dist., New Taipei City 24205, Taiwan (R.O.C.)
Утас: +886-2-2905-2944
Факс: +886-2-2905-2614
E-mail: 048253@mail.fju.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестрын элсэлт: 2011.1 ~ 2010.4
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт (Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл): http://140.136.251.199/upload/uploadfile/Public991/20111315277.pdf
■  хүсэлт гаргах вэб сайт: http://admission.fju.edu.tw/foreignstudent/

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw