Сургуулийн нэр
 
國立勤益科技大學
National Chin-Yi University of Technology
Үндэсний технологийн Цин И их сургууль


http://web2.ncut.edu.tw/bin/home.php
 
Сургуулийн танилцуулга
Анх тус сургуулийг хувийн сургуулийн байдлаар байгуулсан. Үр дүнтэй өндөр зорилготой байдал нь тус сургуулийг олонд сайнаар үнэлэгдэхүйц болгосон . 1992 онд үүсгэн байгуулагч сургуулиа засгийн газарт хандивласнаар улсын сургууль болсон. Эдгээр жилүүдэд сургуулийг үүсгэн байгуулагчийн санаачилсан ардчилсан сургуулийн хотхон байгуулах зорилгыг үргэлжлүүлэн дараа дараагийн ерөнхийлөгчид чадварлаг боловсон хүчин, тоног төхөөрөмж техник технологоорхангасан орчин үеийн сургуулийн хэрэгцээ шаардлагыг хангасан сургууль болгон
хөгжүүлсээр ирсэн. Үүний үр дүнд манай сургуулийг төгсгөгчид бизнесийн ертөнцөд хөл тавихад нь хялбар дөхөм байдаг билээ.Манай сургууль нь 21-р зуунд олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай байна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг. Тус сургуулин механик инженер , компьютерийн салбар зэрэг нь маш олон жилийн уламжлалт түүхтэй бөгөөд баялаг сургалтын туршлагатай. Ойрын 3н жилд оюутан сурагчид нь шинээр гаргасан эрдэм шинжилгээний ажил бүтээлээрээ Швецарийн Женев хот, Германы Нюрнберг хот, Солонгос зэрэгт зохиогдсон олон улсын үзэсгэлэнгүүдээс олон удаа шагнал хүртэж амжилтаа бататгаж чадсан. Үүнчлэн тус сургуулийн удирдлагын институтийн багш нар нь маш баялаг туршлагатай тул боловсролын агуулга , онол болон дадлагыг хослуулсан сурагчдийн мэргэжлийн шаардлагын хангаж бизнессийн ертөнцөд голчлон удирдаж чаддаг. Тус сургуулийн соёл бүтээлийн институт нь англи хэл дээр явагддаг салбар, соёлын салбар болон сэргээн босгох үйлдвэрийн удирдлагын салбар, соёл бүтээл , хөтөч тайлбарлагч зэрэг мэргэжлийн ур чадвар мөн хичээлийн дадлага туршлагыг анхаарч оюутан сурагчдаа төгсөх үед нь бүрэн гүйцэт мэргэжлийн дадлага ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тус сургуулийн олон улсын хэрэг эрхлэх газрын тусгайлан хариуцдаг байгуулгаас олон улсын оюутныг анхаарч үзэхийн зэрэгцээ тус сургуулийн оюутан үйлчилгээний газар нь дотуур байр, мэдээлэл өгөх зэргээр тусалж дэмжин мөн сурагчдад салбар харгалзахгүйгээр туслах зэрэг үйлчилгээг явуулдаг. Үүнээс гадна олон улсын оюутны амьдралын байдлыг авч хэлэлцэж , сэтгэл санаагаар дэмжин Тайваний орчинд дасан зохицоход тусалдаг бөгөөд соёлын ялгаатай байдал дээр зөвөлгөө өгөх төв идэвхитэй үйл ажиллагаа явуулж оюутны нөхцөл байдлыг харгалзан үзэж тусалж дэмждэг. Тус сургуулиас олон улсын оюутнуудыг харж хандахын зэрэгцээ эдийн засгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх үүднээс дараах тусламжийг үзүүлдэг:
Үндэсний Цин И технологийн их сургуулийн гадаад оюутны суралцсан дүнгийн тэтгэлэг
Үндэсний Цин И технологийн их сургуулийн гадаад оюутны шилдэг сурагчийн тэтгэлэг
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Оюутны сэтгэгдэл: Хуан Чен Зэ И
Улс : Малайз

Тайваний цахилгаан аж үйлдвэрийн салбар нөлөөлсөн болохоор энд ирж суралцсан. Хэдийгээр анх хэцүү байсанч сургуулийн олон улсын хэрэг эрхлэх газар болон сургуулийн оюутны байгууллагын тусламжтай аажимдаа орчиндоо дасаж мөн өөр улс орноос ирсэн сурагчидтай танилцаж маш баяртай байна. Малайз тайваний сургалтын тогтолцоо өөр болохоор одоо ч би мөн л маш хичээнгүйлэн суралцсаар байна. Чи И д суралцаж байхадаа маш их мэдлэг болон ур чадварыг сурсан бөгөөд өөрийн чадвараа нэмэгдүүлсэн. Та бүхнийг өөрийнхөө ирээдүйг баялаг болгохын төлөө хамтдаа суралцахыг урьж байна.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Sylvia Yu
Албан тушаал: Олон улсын хэрэг эрхлэх газар


Хаяг: No.35, Lane215, Sec.1, Chung-Shan Rd., Taiping City, Taichung County 41101 Taiwan, R.O.C.
Утас : +886-4-23924505#2194
Факс : +886-4-23939845
E-mail: oia@ncut.edu.tw; sylvia@ncut.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 03/01~03/31; 04/01~06/30
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ):http://www.ncut.edu.tw/oia/new/pages/isp.php

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw