Сургуулийн нэр
 
國立嘉義大學
National Chiayi University
Үндэсний Зиа И их сургууь


http://www.ncyu.edu.tw/eng/
 
Сургуулийн танилцуулга
Үндэсний Зиа-И Их сургууль нь өмнөд Тайваний Зиа Нань д байрладаг бөгөөд 6 сургуулиас бүрдсэн их сургууль нь соёл урлаг боловсрол ,хөдөө аж ахуй , инженер, удирдлага , био технологи зэрэг салбаруудтай. Тус сургууль нь чадварлаг багш мэргэжилтэн, өргөн судалгааны орчин , багш нарын 84 аас дээш хувь нь докторын зэрэгтэй ажлын дадлага туршлагатай, олон улсын солилцооны тал дээр 45 олон улсын сургуультай хамтарч ажиллаж гадаад оюутныг суралцуулдаг.
Гадаад оюутны тоо 2004 онд 2 хүн байсан бол 2007 онд 10 хүн болж өссөн. Тус сургуульд суралцсанаараа / амьдрах дадлага хятад хэлний чадвараа дээшлүүлэх/ зэрэг давуу талтай ба баталгаатай амьдрах аюулгүй байр, хос хэлний орчин, гадаад оюутанд хичээнгүйлэн суралцах орчноор хангаж өгдөг. Одоогоор 5 монгол оюутан хөдөө аж ахуйн сургууль болон удирдлагын сургууль болон олон төрлийн салбарыг сонгон суралцаж байгаа бөгөөд Тайваньд ирж суралцсан нь маш сайн сонголт болж байна.
 
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Тус сургуулийн цагаач оюутан , гадаад оюутан удирдах хэсэг 2004 оны 9 сарын 12 нд байгуулагдаж олон улстай харилцах чиглэл болон гадаад оюутан өдөр ирэх тусам нэмэгдэхийн хэрээр 2010 оны 8 сард олон улсын хэрэг эрхлэх газар нэртэйгээр шинэчлэгдэж гадаад оюутнуудад бүхий л талын үйлчилгээ үзүүлэхээр боловсронгуй болсон . Гадаад оюутнууд сургуульд ирсний дараа олон улсын оюутны хэрэг эрхлэх газраас шинэ жил, баяр ёслол гэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулснаар оюутнууд маш хурдан орчиндоо дасдаг. Мөн гадаад оюутнууд сургуульд сурч байх хугацаандаа амьрах болон суралцах тал дээр дадлагаждаг. Шинэ оюутан элсснийхээ дараа үндсэн анкет бөглөж, гэр бүлийн суурь болон амьдрах орчин, эдийн засгийн байдалтай нь танилцаж цаашдын ирээдүйг тодорхойлдог. Тогтсон хугацааг хүртэл сургуулийн салбар болгон идэвхи санаачлагатай оюутанд анхаарал тавьж бүх л гадаад оюутнуудын сургалтын байдлыг хянадаг. Сар болгон оршин суух үнэмлэх зэрэг бичиг баримтай холбоотой асуудалд тусалдаг. Үүнээс гадна баяр ёслол, соёлын үйл ажиллагаа , өдөрлөгийг зохион байгуулж , хятадын болон тайваний соёлтой танилцуулж хятад улсын соёлын талаар мэдлэгийг гүн гүнзгий түгээж чаддаг.
 
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Tsogt Khongor
Улс: Монгол

E-mail:zandraabal@yahoo.com
Хамгийн анх ирээд онгоцны буудлаас гарч ирэхдээ чийглэг бүгчим агаарыг мэдрээд яаж энд амьдарнаа гэж бодож байснаа бодвол аль хэдийнээ 3 жил өнгөрчээ. Онгоцны буудлаас сурах хот руугаа явж байхдаа замын хажуугаар өнгөрөх урд нь харж байгаагүй олон зүйлийн моддыг харах маш сонирхолтой байсан бөгөөд Тайвань надад тэр чигээрээ ногоон өнгөтэй санагдсан.
Энд амьдрах хугацаанд эхний нэг сар хамгийн хэцүү байсан бөгөөд анхны өдрөөс л эхлэн би гэрийн хоолоо санаж эхэлсэн. Эхний үед таагүй санагдсан зүйлс гэвэл миний хувьд орчны өөрчлөлт их мэдрэгдэж гадаа мопед, дотор агаар сэрүүцүүлэгч, сэнсний дуу чимээ их санагдаж байсан.
Тааламжтай санагдсан зүйлс гэвэл сурах орчин маань буюу лаборатори, номын сан, лекцийн танхим суралцахад тааламжтай бүхий л нөхцөл байдлаар хангагдсан явдал байсан. Ялангуяа лаборатори маань орчин үеийн багаж төхөөрөмжүүдээр тоноглогдсон байсан нь судалгааны ажлын маань чанарыг сайжруулсан.

Нэг чиглэлээр хамт суралцаж буй оюутнуудын хувьд компьютер ашиглалт болон мэргэжилийн хэрэглээний программын эзэмшилт өндөртэй байсан нь тэдгээрээс тусламж авч шинэ программуудыг саадгүй хурдан сурахад тус дөхөмтэй байсан. Ерөнхийдөө Тайвань хүмүүсийн тусархаг чанар болон хөдөлмөрч зан нь таалагддаг.
Багш нарын зүгээс өгч байгаа мэдээллийн хувьд тэдгээрийн зааж буй хичээлийн сэдвээр холбогдох ном материал ямар ч тохиолдолд номын санд байдаг нь тухайн хичээлийн сэдвээр гүнзгийрүүлэн судлах боломжийг олгож байсан бөгөөд багш нарын бэлдэж өгдөг гарын авлага нь цаг хугацаатайгаа авцалдсан шинэлэг мэдээ баримт, мэдээллээр баялаг байдаг.
Миний эзэмшиж авсан чадваруудын дундаас статистик боловсруулалтын арга том байр суурь эзлэх бөгөөд зөвхөн ганц биш олон төрлийн статистик боловсруулалтын программ ашиглаж сурсан нь цаашид судлаач хүнд байх шаардлагатай гол чадварыг эзэмшиж авсан гэж өөрийгөө дүгнэж байна. Сурч буй мэргэжилийнхээ дагуу бол багшийн маань хэр баргийн үр дүнд сэтгэл ханадаггүй байнга шинийг эрэлхийлж байдаг зан нь судалгааны ажлын маань чанарыг дээшлэхэд нөлөөлсөн.
Цаашид миний хувьд төгсөж очоод энд сурсан мэдлэг чадвараа дайчлан ажиллаж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах болно.
 
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Tsai Jen Kuei
Албан тушаал: Зөвлөгч/ Сургалтын алба


Хаяг: No 300 Syudfu Rd., Chiayi 60004, Taiwan (R,O.C)
Утас: +886-5-2717040
Факс: +886-5-2717043
E-mail: white@mail.ncyu.edu.tw / tsaijk@mail.ncyu.edu.tw
 
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт: 01/ 01~ 05/ 31
 
■  Гадаад оюутан хүсэлт гаргах вэб сайт(Хүсэлт гаргах дараалал болон нөхцөл зэрэг мэдээлэл ): http://www.ncyu.edu.tw/files/site_content/enroll/Information%20for%20applicants.pdf and http://www.ncyu.edu.tw/files/site_content/enroll/prospectus.pdf

 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw