Сургуулийн танилцуулга
Улс төрийн их сургууль нь 1927 онд соёл нийгмийн салбарын нэрэн дор хүмүүнлэг ,нийгэм, хууль, худалдаа, сэтгүүл зүй зэрэг эрдэм шинжилгээний салбарын мэргэжилтэн бэлтгэхээр байгуулагдсан.Одоо соёл , ёс , хууль , худалдаа ,нийгмийн салбар , гадаад хэл , нэвтрүүлэгч, олон улсын хэрэг зэрэг 9 сургууль , 33 тэнхим , 2 баклаврын сургалт, 48 магистрын анги, 32 докторын анги 16 мэргэжлийн магистр, 5 англи хэл дээр явагддаг. /Тайваний судалгааны англи хэл дээрх магистр, хятадын эх газрын судалгааын англи хэл дээрх магистрын хичээл , олон улсын удирдлага, олон улсын сэтгүүл зүйн англи хэл дээрх магистр болон ази номхон далайн судалгааны англи хэл дээрх докторын хичээл / Тус сургууль одоогийн байдлаар 15000 оюутан 600 мэргэжлийн багш, 40 магистранттай. Тус сургуулийн гадаад оюутан нийт оюутны 3% ийг эзэлдэг бөгөөд одоогоор монгол таван оюутан худалдаа, сэтгүүл болон , нийгэм судлалын чиглэлээр суралцаж байна.
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Улс төрийн их сургууль нь "Олон улсын хамтын ажиллагааны хэрэг эрхлэх газар"-тай бөгөөд үүний олон улсын боловсролын хэлтэс нь гадаад оюутны сургуульд орох өргөдөл болон орсныхоо дараах бүртгэл, болон гарын үсэг , оршин суух эрх, дотуур байр, тэтгэлэг зэрэгтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна Улс төрийн их сургуулийн оюутны хэрэг эрхлэх газраас амьдралын аливаа асуудалд зөвөлгөө өгөх, хичээлээс гадуурх үйл ажиллагаа , ариун цэвэр
эрүүл ахуй, сэтгэл зүйн зөвөлгөө болон мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх зэрэг газруудыг бий болгосон бөгөөд нийт сургуулийн бүх оюутнуудыг хамгаалан зөвлөгөө өгч үйлчилдэг.
Гадаад оюутныг хамгаалахад чиглэгдэн тус сургуульд 4 оюутны зөвлөл ажиллдаг. Үүнд: Оюутны конгресс, Олон улсын залуусын Buddy Program , тус улсын оюутан голчлон гишүүн болдог, International Association – гадаад оюутнууд голчлон гишүүн болдог.
Жан багштай ажиллын багийхан тогсон хугацаагүүгээр гадаад оюутныг Тайваний амьдралд дасан зохицох болон соёлын үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагаануудад тусалдаг.
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
нэр: Erdenebayar Munkhuu
Улс: Монгол
E-mail:edaya25@yahoo.com
Намайг Эрдэнэбаяр гэдэг, би Тайваний Улс төрийн Их сургуулийн Хөгжил судлалын институтэд суралцаж байна. Тус сургууль нь Тайванд нэр хүндээрээ 2-т ордог улсын сургууль ба Тайпэй хотын төвөөс холгүй уул, устай үзэсгэлэнт байгальтай газарт байрладаг. Мөн Тайпэйн 101 давхар барилга, амьтны хүрээлэн, Нэйху нуурын парк, гол худалдааны гудамжуудтай ойрхон.
Манай сургууль оюутны сурч боловсрох, алжаалаа тайлах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л таатай орчныг бүрдүүлж чадсан, номийн сан, интернэт, видео үзэх танхим, клуб, кафе, спорт заал, хөл бөмбөг, бейсболл, сагс, софт теннисний талбай, бассейн, жим, хаданд авиралтын хана гээд олон байгууламжтай. Номын сан нь олон хэл дээрх бүхий л салбарын ном, сурах бичиг, сэтгүүл, судалгааны ажлаар хангагдсан бөгөөд төлбөргүй өндөр хурдтай нэтээр судалгааны өргөн хүрээний хайлт хийх боломжтой, мөн 24 цаг ажилладаг уншлагын танхимтай.
Дийлэнх багш, профессорууд нь Баруунд сургууль төгссөн англи хэлтэй, өндөр мэдлэг туршлагатай, хичээл заах арга барил нь өвөрмөц, үзэж судлах сэдвүүдээ урьдчилж бэлдүүлж, хичээл дээр харилцан ярилцаж, дараа нь багш өөрийн бэлдсэн илтгэлийг тавьдаг, ингэснээр оюутнууд хичээлээ баттай ойлгож авдаг. Хичээлд дэлхийн нэртэй судлаачдын, өндөр үнэлгээтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн судалгааны ажлууд болон профессорууд өөрсдийн хийсэн судалгааг ашигладаг нь оюутанд баталгаатай мэдлэгийг олгодог. Хичээлийн танхимууд нь бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан, сургуулийн хотхондоо утасгүй интернэт сүлжээтэй.
Тайваний болон гадаадын нэртэй эртэмтэд, пүүс компанийн мэргэжилтнүүдийн оролцсон эрдэм шинжилгээний хурал байнга зохион байгуулдаг, эндээс их юм сонсож мэдэж авдаг.
Оюутны байр нь эрэгтэй, эмэгтэй тусдаа амьдардаг, уншлагын танхим, хоолны газар, кафе, угаалгын өрөөтэй. Гадаадын олон орноос оюутнууд ирж суралцдаг, цагийг үр ашигтай өнгөрүүлэх, гадаад хэлний түвшингээ дээшлүүлэх боломжтой. Сургуулийн хотхоныг тойрсон олон төрлийн хоолны газар, дэлгүүртэй ба амьжиргааны түвшний хувьд хотын төвөөс хямд байдаг.
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр : Yu-Fen Su
Албан тушаал: Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс
Хаяг : 64, Zhinan Rd., Sec. 2, Wenshan 116, Taipei, Taiwan
Утас: +886-2-29393091 ext. 62566
Факс: +886-2-29399850
E-mail: intladm@nccu.edu.tw
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт:
1/10 ~3/31
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол