Сургуулийн танилцуулга
Тус сургууль нь боловсролын яамаас 94 жилийн турш хувийн сургуулиас нэгдүгээр байранд ,мөн шинээр байгуулагдсан сургуулиудыг тэргүүлдэг гэж үнэлэгдсэн.
Боловсролын яамнаас тус сургууль нь 4 жил дараалан магадлан итгэмжлэгдсэн. (Боловсролын шилдэг төлөвлөгөөтэй их сургууль)
Нийт багш нарын 90.46% нь дэд профессроос дээш зэрэгтэй. Түүнчлэн гадаад дотоодын профессор багш нарыг урьж авчран хичээл заалгадаг.
Грекийн Ром хотыг санагдуулахаар сонгодог уран барилга бүхий хэв загварын сургуулийн хотхонтой. Тайваний үлгэр жишээ сургуулиудын нэг юм.
Салбар бүр боловсронгуй онцгой сургалттай мэргэжлийн дадлага хийдэг.
Шинэ оюутнуудыг тэтгэлэгт хамруулахаар төлөвлөөд байгаа.
Одоогоор 11 улсын 159 олон улсын оюутан суралцаж байгаа бөгөөд үүний 55 нь Монгол оюутан байна.
Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу 57 их дээд сургуультай холбоотой. Түүнчлэн АНУ- аас солилцооны оюутан ирж суралцдагаараа олон улсын оюутнуудыг сурган хүмүүжүүлдэг.
Баклавр, магистр доктор зэрэгийн бүх төрлийн сургалтыг явуулдаг. Одоо баклаврийн 22 салбар , магистрийн17 анги , докрын 5 анги тус тус сургалт явуулж байна.
Салбар мэргэжлийн дадлагын анги, нарийн мэргэжлийн лабораторыг бий болгохоор төлөвлөж байгаа. Тоног төхөөрөмжийн хангамж сайтай, олон төрлийн шинэ туршилт судалгаа хийх боломжтой. Багш нарийн боловсролын төвшин өндөр бөгөөд тэр хэмжээгээр сурагчидаа дэмжиж ажилладаг
Оюутанд зөвөлгөө өгөх үйлчилгээ
Азийн Их сургуулийн олон улсын сургууль нь олон улсын тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зэргийг хариуцан ажилладаг бөгөөд ,олон улсын оюутан дотуур байранд суух өргөдөл гаргах, бүртгүүлэх, төлбөр тушаах , эрүүл мэндийн даатгалд хамрагдах болон банкны данс нээлгэх зэрэг асуудлыг олон улсын сургуулийн туслах Лиү Тин Үй хатагтай хариуцан ажиллана. Тус сургууль олон улсын оюутнуудын дунд танилцуулга , хүлээн авалт , соёлын өдөрлөг (нэг семестрт 4-5 удаа ) болон үдэлтийн зоог зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Суралцагч Азийн их сургуульд суралцах өргөдөл гаргасан тохиолдолд тус сургуулиас сурагчийн бүрдүүлсэн материалтай танилцаж шалгасны үндсэн дээр тэнцэх болон тэтгэлэгт хамрагдах талаарх асуудлуудыг шийдвэрлэнэ.
Тус сургуульд суралцдаг оюутны сэтгэгдэл
Оюутны нэр: Батын Ариунсанаа
Улс : Монгол
Сайн уу. Намайг Ариунсанаа гэдэг. Азийн их сургуулийн бизнесийн удирлагын ангийн 1-р күрсийн оюутан. Энэ жил сургуульдаа ирээд гадаад монгол олон найз нөхөдтэй болж, сайн багш найрсаг хамт олны дунд сэтгэл хангалуун сурч байна.
Миний тайван ирж сурах болсон шалтгаан бол өөрийн хятад хэлний түвшинг гүнзгийрүүлэн, англи хэлээ сайжруулах, харьцангуй хямд зардлаар өндөр боловсрол эзэмшиж, олон орны хүүхдүүдтэй найз нөхөд болж, тэдний соёл зан заншилын ялгааг мэдэрч, харилцан суралцах гэсэн юм. Үүнийгээ ч биелүүлж чадна гэдэгтээ, энд ирээд бүүрч илүү итгэлтэй болж байна.
Манай хот тайваны бусад хотуудыг бодвол амьдралын өртөг харьцангуй хямд, тайвандаа 3-т орох том хотуудын нэг учраас амьдрах өртөг хамгийн боломжийн гэж хэлж болно. Юмны үнэ монголыг болвол үл ялиг үнэтэй байдаг ба цахилгаан бараа комютер технологийн хувьд монголоос хямд байдаг.
Харин сургуулийн хувьд бол амралтын газар алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, европ хэв маягаар баригдсан, дотроо сайтар тоноглогдсон, маш тохилог номийн сан, сайн багш, эелдэг хамт олон, Энэтхэг, Малайз, Пилиппин, Канад, Турк гэх зэрэг 13 орны оюутан залуус, энд таныг хүлээн авах болно.
Жаргалтай газар хүн тогтдоггүй гэгчээр хамгийн хэцүү зүйл гэвэл, хичнээн ийм тийм сайн сайхан байлаа гээд хол газар сурч буй оюутнууд маань гэрээ их санах юм даа. Мэдээж шинэ газар, шинэ орчинд дасахын тулд өөрөөс их хүч зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Хааяа аргагүй л дассан газрийн давуу зөөлөн гэж үнэн үг юм даа гэж бологдох, шантрах зүйл байдаг л даа. Гэвч энд ирж сурч буйдаа , өөрийнхөө сургуульд үргэлж сэтгэл хангалуун баяртай байдаг.
Тайваны улс боловсролынхоо байгууллагад маш их анхаарал хандуулдан, хүч хөрөнгө хаядаг учраас энд ирсэн монгол оюутнууд маань тэтгэлэгэтэй суралцах, олон төрлын тэтгэлэгт хамрагдах боломж өргөн байдаг.
Одоогийн байдлаар энд суралцаж буй монгол оюутнуудын 70-80% тэтгэлэгэй суралцаж байна.Энэ манайхны хувьд маш их боломж байнаа гэсэн үг юм.
Мөн Тайван улс бол Монгол улсын хувьд Эдийн Засаг хамтын олон талт хамтын ажиллагаагаар дөнгөж хөгжиж эхэлж буй шинэхэн түншүүдын нэг юм.
Тиймээс энд ирж сураад, монголдоо очиж ажиллах оюутнуудын маань хувьд маш их боломж байнаа гэдгийг хэлмээр байна.
Гадаад оюутны өргөдөл хариуцсан хэлтэс
Нэр: Jennifer Huang
Албан тушаал: Олон улсын боловсролын солилцооны төв
Хаяг: 500 Liufeng Road, Wufeng, Taiwan, 41354, ROC
Утас: +886-4-23323456 ext .6278
Факс: +886-4-23394140
E-mail: ciae@asia.edu.tw
Гадаад оюутны өргөдөл хүлээж авах хугацаа
■ Намрын семестерын элсэлт:
01/01 ~ 05/31
■ Хаврын семестерын элсэлт:
06/01 ~ 11/30
Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1.
Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2.
Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3.
Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4.
Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5.
Амьдралын тухтай орчин ба амтат хоол