永樂Mr. Enkhbayar Natsagdorj
Тайваний тухай
Тайвань нь Хятадын эх газрын зүүн доод буланд оршдог, 36000 км.кв газар нутагтай арал юм. Газар нутгийн хувьд Монголоос 40 дахин бага боловч хүн амаар бараг 10 дахин их билээ. Тайвань гэдэг нэрнээс гадна дэлхийд Формоса гэх нэрээрээ алдартай ба энэхүү нэр нь португаль хэлний "үзэсгэлэнт арал" гэсэн үг юм (Португаличууд 1544 онд Тайваньд ирж байсан бөгөөд колончилж байгаагүй юм). Албан ёсоор БНХАУ-н нэг муж гэж

явдаг ба, Тайвань ба эх газрын хоорондын харилцааны асуудал ихээхэн төвөгтэй зүйл юм.

Цаг агаарын хувьд далайн орны чийглэг, халуун уур амьсгалтай. 6-9 сарын үед хамгийн халуун улирал нь байдаг ба өвөлдөө хамгийн хүйтэн нь +10 градус-с доош хүйтэрдэггүй (цас орно гэсэн ойлголт байхгүй л дээ). Маш их бороо орно. Мөн далайн хар салхи, газар хөдлөлт их болдог. Гэхдээ газар хөдлөлтийн тухайд нэг их санаа зовох зүйлгүй бөгөөд аливаа барилга байшин хэр баргийн газар хөдлөлтөд нурахааргүй бөх баригддаг гэж өөрсдөө ярьдаг. Мөн нэгдсэн халаалтын систем байхгүй болохоор өвлийн ганц хоёр сард манай оюутнууд жаахан даардаг байх.

Цаг агаарын хувьд далайн орны чийглэг, халуун уур амьсгалтай. 6-9 сарын үед хамгийн халуун улирал нь байдаг ба өвөлдөө хамгийн хүйтэн нь +10 градус-с доош хүйтэрдэггүй (цас орно гэсэн ойлголт байхгүй л дээ). Маш их бороо орно. Мөн далайн хар салхи, газар хөдлөлт их болдог. Гэхдээ газар хөдлөлтийн тухайд нэг их санаа зовох зүйлгүй бөгөөд аливаа барилга байшин хэр баргийн газар хөдлөлтөд нурахааргүй бөх баригддаг гэж өөрсдөө ярьдаг. Мөн нэгдсэн халаалтын систем байхгүй болохоор өвлийн ганц хоёр сард манай оюутнууд жаахан даардаг байх.

Энд "шинэ тайвань доллар" гэх өөрсдийн мөнгөн тэмдэгттэй. 1 тайвань доллар ойролцоогоор 36 төгрөгтэй тэнцдэг. Амьдралын өртгийн хувьд Монголоос жаахан өндөр байдаг. Жишээ нь: хоолны газар нэг хоол идэхэд дунджаар 70-100 тайвань доллар байдаг. Оюутан хүний хувьд сард дунджаар 300 ам.доллараар амьдардаг гэсэн тооцоо байдаг.

Ойр зуурын зүйлс худалдан авахад маш хялбар ба дэлхийд алдартай 7-11, Family Mart зэрэг сүлжээ дэлгүүрүүд өнцөг булан бүрт байдаг. Үүнээс гадна дэлхийн алдартай томоохон брэндүүд бүгд байдаг. Зам харилцааны хувьд мөн хялбар байдаг ба, нэг карт-аараа автобус, галт тэрэг, метронд чөлөөтэй сууж болдог билээ. Оюутнууд ихэвчлэн скүүтэр буюу мопед унадаг ба энэ нь өртөг хямд, замын хөдөлгөөнд оролцоход хялбар унаа юм.

Тайвань компьютерийн технологийн хөгжлөөр дэлхийд томоохон байр суурь эзэлдэг билээ. Дэлхийн алдартай Asus, Acer гэх мэт брэндүүдийг эндээс боломжийн үнээр худалдаж авч болно.

Оюутан хүнд сурч мэдэхэд нь бүх талын бололцоог хангаж өгдөг гэж бодож байна. Улсын номын сан болон бусад газрууд, дэлгүүр хоолны газарт хүртэл хичээл хийгээд сууж байгаа оюутнууд их байдаг. Мөн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэг, цогцолбор олон байдаг.

Аюулгүй байдлын талаар санаа зовох зүйлгүй бөгөөд гадаад оюутнуудад халдах ч юмуу гэмт хэрэг бараг гардаггүй. Мөн үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдсан оюутанд эмнэлгийн үйлчилгээ хямд үнэтэй байдаг.
 
  Яагаад Тайванийг сонгон суралцах болов??
1. Хятадын дорнын соёл болон хэлийг сурах нь Европ, Америкчуудын эхний сонголт
2. Хятадын өнө удаан жилийн түүхэн соёл нь барууны соёлтой уялдаж олон талын өвөрмөц онцлогыг буй болгодог.
3. Европ, Америкийн их дээд сургуультай харьцуулахад сургалтын төлбөр болон зардал хямд
4. Нөхөрсөг, найрсаг ард түмэн ба таатай уур амьсгал
5. Амьдралын тухтай орчин ба амтат хоол
Taiwan Education Center in Mongolia
Supervised by the Ministry of Education, Taiwan, R.O.C.
Tel: +886-(0)3-350-7001 ext.3705; Fax: +886-(0)3-359-3891; E-mail: ivy@mail.mcu.edu.tw